Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал


Энэ долоо хоногт манай улсад өрнөсөн, онцлон мэдүүштэй үйл явдлуудыг хураангуйлан хүргэж байна. 

267 жилийн дараа монгол хүн Монголын Бурхан шашны тэргүүн X Богдоор тодорсон нь ил боллоо. 

IX Богд Жавзандамба хутагт нас барснаас хойш 11 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Х Богдыг тодруулсан гэх боловч өнөөг хүртэл тодорхойгүй байв. Далай ламын айлдвараар X Богдоор тодорч буй 8 настай хүү "Монполимент" группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ аж. 


“Шувуу ажиллагаа“-ны хүрээнд Монголд авчрах 92 хүний нэрсийг зарлалаа. 

Засгийн газраас дэвшүүлсэн "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирах ажиллагааг гадаадын 23 улстай эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагааг зохион байгуулахаар боллоо.

Нөөцийн хонины махыг 8600 төгрөгөөр худалдана.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөцөлсөн бөгөөд энэ сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдаж эхлэхээр боллоо. 

Автомашины шинэчилсэн бүртгэл, тооллого өнөөдөр эхэлнэ.

Автомашины шинэчилсэн бүртгэл, тооллого өнөөдрөөс эхлэх бөгөөд тооллогоор жил болгон техникийн үзлэгтээ ордог, татвар, даатгалаа төлдөг, хаяг, байршил нь тодорхой байгаа тээврийн хэрэгслүүдийг дахин тоолохгүй.

Их цэвэрлэгээний явцад 20,000 тонн хог хаягдлыг 5,000 удаагийн рейсээр тээвэрлэж, төвлөрсөн цэгт хүргэлээ. 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс томуу болон амьсгалын замын халдварт өвчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Амбулаториор үйлчлүүлж буй хүүхдүүдийн 60 орчим хувь нь 0-4 насныхан байгааг нийт эцэг эхчүүдэд сэрэмжлүүллээ. 

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 860 мянга гаруй хүн хамрагдаад байна. 

Үзлэгийн үеэр өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5 хувийг эзэлж байна. Тиймээс шүдний өвчлөлд анхаарах зайлшгүй шаардлага байгааг салбарынхан онцлов. 

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. 

Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр өнөө шөнө, Дорнодын зүүн хэсгээр өдөртөө цас болон шороон шуурга шуурахыг ЦУОШГ-ын мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.