UBLife Logo
Newsfeed

Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Г.Сүрэн
Г.Сүрэн
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Оффис бүрт өдрийн хоолны цаг хамгийн их хөл хөдөлгөөнтэй, тун завгүй өнгөрдөггүй гэж үү? Бид өдрийн хоолны цагаар оффисоос хэн хэнийг олж харж болно гээч? Бас та аль нь вэ гэдгээ ч хараарай. 

#1 Юу идэх талаараа өдөржин бясалгагч

Тэр өглөө орж ирмэгцээ л өдөр юу идэх талаар нь хүн бүрээс асууж шалгаан, өөрөө хаана юу идэх талаараа түмэн бодол болно. Цайны цаг өнгөрөх үед л аргагүйн эрхэнд шийдвэрээ гаргана гээч.   

#2 Дэглэм баригч 

Кето, веган, "fasting", цагаан гурил хассан, 10 хоногийн, нэг сарын гээд л үргэлж л ямар нэгэн дэглэм барьж буйгаар нь түүнийг таньж болно. Тийм ч учраас цайны цагаар түүнийг олон хүнтэй хоолны ширээнээс олохгүй л болов уу... 

Түүнээс хамт түргэн хоол идэх үү гэж асуух үед: 

#3 Гэрээсээ хоол авчирдаг хүн

Гэртээ хоол хийн авчирдаг хүмүүс ихэвчлэн өглөө эрт босдог, цагтаа ирдэг хариуцлагатай хүмүүс байдаг шүү. Гэм нь өдрийн хоолны цагаар ажил дээрээ ганцаараа шахуу үлдэн хооллох нь элбэг... 

#4 Идэх юм болгоныхоо калорийг тооцогч 

Жижигхэн чихэр идэхдээ хүртэл калорийг нь тооцож иддэг хүмүүс бий... Эрүүл мэнддээ анхаардаг, ухаалаг нэгэн боловч заримдаа жаахан төвөгтэй шүү. 

#5 Хаана, юу идэхээ мэдэхгүй самгардагч

Цайны цаг ойртох тусам тэр шаналж эхэлдэг. Хаана идэх, юу идэх, хэнтэй идэх, хэдэн төгрөг болох гээд л бүх зүйл түүнд маш их дарамттай санагдаж, удалгүй самгардах болно... 

#6 Ойр хавийн хоолны газруудыг "хашраагч" 

Самгардагч төрлийн оффисын ажилтнуудын аврал нь тэд. Энэ төрлийн хүмүүс ойр хавийн бүх л аятайхан ресторан, хоолны газруудыг нэгд нэгэнгүй мэддэг. Хэрвээ хүсвэл танд хэд хэдэн категорт хуваасан уртаас урт жагсаалт гаргаж өгөх вий. 

#7 Хоолны хорхойтон

Тэр бол хоолонд дурлагч, амт мэдрэмжийг бүрэн төгс таашаагч. Өдрийн хоолны цагаар хүн бүрийн хоолноос амсаж, өөрөө гэртээ хийсэн хоолоороо ч бусдыг дайлж цайлж яваагаар нь та түүнийг таньж болно.

#8 Аль хэдийн хоолоо захиалчхаад санаа амар суух нэгэн

Хоолны цагаар оффис даяараа юу идэхээ мэдэхгүй сууж байхад тэр аль хэдийн Toki аппликейшнээс хүссэн хоолоо захиалаад, хав халуунаар нь хүргүүлэн аваад сууж байдаг авхаалжтай нэгэн. 

Та ч бас оффистоо өдрийн хоолоо хүргүүлмээр байна уу? 

Тэгвэл ЭНД  даран яг одоо Toki аппликейшнд бүртгэлтэй олон төрлийн ресторан, цайны газруудаас сонгон оффистоо өдрийн хоолоо хүргүүлээрэй. Toki апп-д нэвтрэн “Хоол захиалах” хэсэгт дарснаар хэрэглэгчийн байршлыг тодорхойлж хүргэлт хийх боломжтой оффисууд харагдана. Ингээд хоолоо сонгоод, хүргүүлэх цагаа тааруулан, төлбөрөө төлөөд л болоо. 

  • "Оффистоо өдрийн хоолоо хүргүүлэх" үйлчилгээ нь ажлын өдрүүдэд 09:00-14:00 цагийн хооронд урьдчилсан захиалга өгнө.

  • Оффисын эргэн тойрон дахь 1 км зайнд байрлах хоолны газраас хүргэлт хийх тул хоол яг цагтаа халуунаараа хүргэгдэх болно.

  • Ресторанаас гадна цайны газрууд мөн багтсан тул хоолны нэр төрлийн хувьд олон сонголттойгоос гадна үнийн хувьд уян хатан юм. 

Одоогоор тус үйлчилгээнд нэвтрээд буй оффисууд:

  • Central tower

  • Shangri-La

  • Ayud tower

  • Downtown

  • ICC tower

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
2
5
0
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.