Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

UB LIFE-ийн түүхүүд: Мөнгөтэй холбоотой хамгийн инээдтэй бас гунигтай 6 түүх


Та бүхэнд санхүү мөнгөтэй холбоотой гунигтай бас инээдтэй, сургамжтай түүхүүд хэр их байдаг вэ? Түүнийгээ хуваалцсан хүмүүсээс суралцаж, бас түүхийг нь цааш түгээгээрэй. Магадгүй өөр хүмүүст ч сургамж болж мэдэх юм.


1. Нэг залуутай үерхдэг байлаа. Тэр надаас хамаагүй их цалинтай ажил хийдэг. Би бол ганцаараа тулдаа л болгоод явдаг байсан. Гэхдээ болзоон дээр, ер нь ямар ч үед тэр ерөөсөө мөнгө гаргадаггүй, би л дандаа гаргадаг байсан. Анх бол санхүүгийн сахилга баттай хүн шиг санагдаж байсан ч сүүлдээ бүр арай л биш ээ. Би ямар нэг зүйл сэдвэл үргэлж бүх мөнгийг нь гаргана. Би сэдээгүй байсан ч түүний мөнгийг гаргана. Нэг удаа дэлгүүрийн гадаа явж байгаад, "Надад нэг гадил аваад өгөөч?" гэж асуусан чинь юу гэсэн гээч. "Манай хуучин найз охин бүх зүйлээ надаар төлүүлдэг байсан. Чамайг бас тэгээсэй гэж хүсэхгүй байна" гэсэн. Би түүнээс өмнө нь юугаа ч төлүүлэх гэж гуйж байгаагүй. Тэгээд би ганц гадил л авхуулахыг хүссэн. Тэгтэл ийм хариу сонсох мөч ёстой тэнэг, инээдтэй санагдсан. Ямар охин байсан болоод тэгтэл нь хашраасан юм бүү мэд. Гэхдээ арай арай.

-Ш.

2. Хайртай хүнээ баярлуулах гэсэн ч мөнгөгүй байх мөч үнэхээр муухай. Би уг нь нэг гоё хослол харчихсан, түүнийгээ л авч өгнө гэж бодож байсан ч хамаг цалингаа идэж уугаад л дуусгачихсан байсан. Үнэхээр тулсан үед мөнгө хаанаас олохоо мэдэхгүй байсан болохоор өөрт байгаа хамгийн үнэтэй юмнуудаа зарчихъя гэж шийдээд, хэдэн ном, үүрч байгаагүй цүнх зэргээ зарах пост оруулсан. Тэгтэл манай найз залуу тэр постыг олоод харчихсан, тэгээд намайг яагаад мөнгөө ерөөсөө хуримтлуулж, ухаалаг зарцуулдаггүй юм бэ гэж надад хэлснээс нь болоод би гомдоод, өөрт нь бэлэг авч өгөх гэж байхад чинь энэ тэр гэж баахан уур хүрээд. Тэгээд л төрсөн өдрөөс нь өмнө салчихсан. Хөөрхий, үнэн л юм хэлсэн л дээ. Гэхдээ тэр үед одоогийнх шиг зээлийн аппликэйшн байсан бол бас суучихсан ч байх байсан юм билүү.

-А, 35 настай. 

3. Мөнгөний хэрэгцээ тулчихсан, бөөн асуудалтай байхад ойрын найз маань мөнгө зээлээд л нөгөөхөөр нь хамаг асуудлаа шийдээд, үлдсэн жаахнаар нь сайхан чиллрээд сууж байтал шээс хүрээд сэрчих л ёстой гунигтай даа...

-Б.

4. Оюутан байхад би нэг их найзгүй байсан. Нэг охинтой жаахан яриа хөөрөөтэй байдаг байсан юм. Шинэ жил болох дөхчихсөн байсан нэг өдөр тэр надаас хамтдаа гэрт нь шинэ жил тэмдэглэвэл яаж байна гэж асуусан. Намайг урьсан болохоор баярлаад зөвшөөрсөн. 12 сарын 30-нд бид гэрийнх нь хажуугийн дэлгүүрт ороход тэр тэргэнцэр дүүрэн юм авч эхэлсэн. Зөвхөн энэ өдрийнх биш, бараг хэдэн өдрийн хүнсээ нэг дор цуглуулж эхэлсэн. Би түүнийг гэртээ бас юм авах шаардлагатай байсан юм байх гэж бодоод дагаж явж байгаад касс дээр очоод уншуулахад бүгд нийлээд 100 мянган төгрөг давдаг юм. Тэгсэн чинь тэр над руу хараад зогсоод байсан. "Би хэдийг шилжүүлэх вэ" гэж асуусан чинь "Чи зочин болж ирж байгаа юм чинь бүгдийг нь төлнө биз дээ" гэдэг юм даа. Би шоконд ороод цочирдоод тэр үедээ төлчихсөн. Гэхдээ шинэ жилээс хойш тэр охинтой дахиж харьцаагүй дээ.

-Л.

5. Үерхэж байсан залуу маань миний утасны кодыг мэддэг байсан. Нэг орой тэр утсыг минь нээгээд, зээлийн аппликэйшн рүү ороод мөнгө тултал нь зээлээд, өөр лүүгээ илгээчихсэн байж таарсан. Зээлийн тухай зурвасыг хүртэл устгачихсан байсан. Харин би огт мэдээгүй байж байгаад, сарын дараа зээлийн мэдэгдэл ирэхэд нь олж мэдсэн юм. Мэдээж би уурлаж, түүнээс сална гэдгээ хэлсэн. Бас түүнээс мөнгөө эргүүлж авъя гэсэн ч тэр хэзээ ч эргүүлж өгөөгүй.

-М. 25 настай

6. Хотын төвд нэг охинтой болзож, кино үзээд гараад ирсэн чинь гадаа бороо ороод маш хүйтэн болчихсон байсан. Уг нь манайх төвд болохоор хэдэн минут алхаад л орчихно. Харин тэднийх бүр аравдугаар хороолол. Хүйтэн байсан болохоор таксидъя гээд, би ч хүргэж өгөөд буух гэсэн чинь тэр охинд ч мөнгө байхгүй, надад ч мөнгө байхгүй бид хоёр ёстой хачин байдалд орсон. Тэр охиныг өөрөө төлчих байх гэж бодож байсан ч байхгүй байж таараад бие бие рүүгээ хоёулаа нээх сонин харж билээ. Тэр мөчийг ёстой мартахын аргагүй. Тэгээд би буцаад автобусанд суугаад харьж байхдаа дахиж энэ охинтой хэзээ ч уулзахгүй байхдаа гэдгээ мэдэж байсан. Охины аав нь гарч ирж мөнгө өгөөгүй бол тэгээд дуус дуус.

-Ж. 30 настай


Танд санхүүгийн хувьд энэ мэт бэрхшээл, гунигтай бас инээдтэй ч юм шиг бүтэлгүйтлүүд их тохиолддог уу? Тийм бол цоо шинэ зээлийн үйлчилгээг сонирхуулъя.

Toki аппликэйшн дээрх бүх хэрэгцээт үйлчилгээг зээлээр авах боломжтой Toki Credit-ийг та ашиглаад үзээрэй. Та Toki апп-аас ‘Такси дуудах, кофе захиалах, нэгж дата авах, зогсоолын төлбөр төлөх’ зэрэг Toki апп-н бүх үйлчилгээг зээлээр авахаас гадна Toki Pay нэвтэрсэн газрууд болох CU, GS25, Pickpack, Freshpack M-Oil зэргээс зээлээр худалдан авалт хийх боломжтой. Мөн Shoppy.mn, E-monos гэх мэт онлайн сайтуудаас худалдан авалт хийхдээ ч Toki Credit-ээ ашиглаж болно.

Toki Credit эрх тооцолоход зээлийн өндөр шалгуургүй, мөн онлайнаар богино хугацаанд зээлийн эрхээ тооцоолох боломжтой, хялбар хурдан үйлчилгээ гэдгээрээ онцлогтой. Та зээлсэн дүнгээ буцааж заавал бүтэн төлөх шаардлагагүй нь Toki Credit картын гол онцлог юм. Сар бүр ердөө зээлсэн дүнгийхээ 10% бүхий эргэн төлөлт хийхэд л хангалттай.

Тэгэхээр та яг одоо Toki аппликэйшнээ татаад Toki Credit эрхээ тооцоолж, таксины төлбөрөө ч зээлээр төлөх боломжтой. Өөрт хамгийн хэрэгцээтэй байгаа үйлчилгээгээ зээлээр авах энэхүү үйлчилгээ танд бэлэн мөнгөөр зээл олгохгүй нь та хэтрүүлэн зээл тавих, мөнгөө дэмий зүйлд үрэхээс давхар сэргийлэх юм. Яг одоо ЭНД дарж дэлгэрэнгүй заавартай танилцаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
3
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
1
0
0
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.