UBLife Logo
Newsfeed

Стэнфордын их сургууль Тейлор Свифтийн дууг сургалтын хөтөлбөртөө оруулжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Стэнфордын их сургууль Тейлор Свифтийн дууг сургалтын хөтөлбөртөө оруулжээ

Дэлхийн шилдэг их сургуулийн нэг Стэнфордын их сургууль дуучин Тейлор Свифтийн арван минутын урт ‘All Too Well" дууг сургалтын хөтөлбөртөө оруулж, оюутнуудад заах болжээ. 

Стэнфордын их сургуулийн хамгийн алдартай хичээлийн нэг болох "Italic 99 courses" хөтөлбөрт уг дуу багтжээ. Оюутнууд дууны шүлэг, ая, хөгжмийн хийц, утга агуулга, клип буюу богино хэмжээний кино, дуучны намтар зэргийг долоо хоногт 50 минут задлан суралцах гэнэ.

"Italic 99 courses" хөтөлбөрийг Стэнфордын их сургуулийн шилдэг төгсөгч нар удирдан явуулдаг бөгөөд урлаг, уран зохиол, анимейшн, дижитал арт, аяллын зураг зэрэг сонирхолтой сэдвүүдийг хамардаг аж. 

Тейлор Свифтийн 2021 онд гаргасан "Red" цомогт багтах уг дуу нь энэ оны Грэммийн шагнал гардуулах ёслолын "Оны шилдэг дуу" шагналд нэр дэвшиж, дууны клип "Хөгжмийн шилдэг видео" шагналыг хүртсэн юм. Мөн 20 гаруй олон улсын хөгжмийн наадмуудад нэр дэвшин 14 шагналын эзэн болжээ. Бүр 2021 онд Гиннесийн номонд "Биллбоард шилдэг 100 дуунд багтсан хамгийн урт дуу" төрлөөр бичигдсэн удаатай.

Эх сурвалж: Sis.stanford.edu

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.