Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Иван Тониг цахимд арьс өнгөөр ​​ялгаварласан этгээдийн цэнгэлдэхэд орох эрхийг 3 жилээр хориглов


Брентфорд клубийн довтлогч Иван Тониг цахим сүлжээнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан эрэгтэйн Их Британийн бүх цэнгэлдэх хүрээлэнд орох эрхийг гурван жилээр хязгаарлажээ. Хэд хэдэн удаа ийм төрлийн ялгаварлан гадуурхалтад өртөж байсан Тони өнгөрсөн оны аравдугаар сард баг нь Брайтоныг 2:0-ээр хожсон тоглолтод хоёр гоол оруулсныхаа дараагаар инстаграмаар хүлээн авсан арьс өнгөөр доромжилсон мессежийг скрийншот хийж цахим сүлжээнд хуваалцаж байв. 

Үүний дараагаар цагдаагийн газраас сэжигтнийг эрэн сурвалжилж, мөрдөн байцаалтыг эхлүүлсэн бөгөөд 1-р сарын 25-нд 24 настай Антонио Нейл нэртэй эр Тони руу арьс өнгөөр доромжилсон мессеж илгээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн юм. 

Улмаар Нейлийг Их Британийн цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрч клубийн түвшний болоод Английн шигшээ багийн бүхий л тоглолт үзэх эрхийг гурван жилээр хориглож, дөрвөн сарын хорих ял оноожээ. Мөн түүнийг энэ гурван жилийн хугацаанд хөлбөмбөгийн тоглолт үзэхээр гадаадад зорчихыг хориглосон байна. Энэ нь цахим сүлжээнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт шийтгэл оногдуулсан анхны тохиолдол юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
15 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
22 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.