UBLife Logo
Дэлхий

Иранд өсвөр насны охид Селена Гомезын дуунд бүжиглэн бичлэг хийгээд баривчлагджээ

О.Анхзаяа
О.Анхзаяа
Иранд өсвөр насны охид Селена Гомезын дуунд бүжиглэн бичлэг хийгээд баривчлагджээ

TikTok дээр яг одоо трэнд болж буй дуун дээр бүжиглэн бичлэгээ оруулснаас болж өсвөр насны таван охин баривчлагдсан байна. Тэд хижаб өмсөөгүй байснаас гадна олон нийтийн газар бүжиглэсэн учраас ийм шийтгэл хүлээх болсон гэнэ. 

Хагас жил гаруйн өмнө хижабыг зүй зохисгүй өмссөн гэх шалтгаанаар Махса Амини гэх 22 настай эмэгтэйг удаа дараа зодож тамласнаас болж цагдаагийн газар байхдаа тэрээр амьсгал хурааж байсан юм. 

Энэхүү явдал олон нийтийн бослого, жагсаал гарах шалтгаан болж, дэлхий даяар энэхүү аймшигт үйлдлийг нь буруутгаж байв. 

Бичлэг хийсэн охид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх үүднээс энэхүү бичлэгийг хийсэн байжээ. Тэд Тегеран хотын нэгэн барилгын гадаа Selene Gomez - Calm Down дуун дээр бүжиглэсэн байжээ. 

Баривчлагдсаныхаа дараа тэд хүчээр хэргээ хүлээсэн гэх бөгөөд дахин ийм үйлдэл гаргахгүй байх амлалт дэрэ гарын үсэг зуржээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
6
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.