UBLife Logo
Newsfeed

Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа

Монгол Экологи Төвөөс жил бүр уламжлал болгон Монгол орны өнцөг булан бүрт суугаа 9–12 дугаар ангийн сурагчдын дунд зохион явуулдаг “Teen Шийдэл” бичил төслийн уралдаанд өргөдөл хүлээн авч эхэллээ.

“Youth Sustainability Corps” (YSC) хөтөлбөрийн хүрээнд зохиодог тус уралдаан нь сурагчдын санал санаачилгыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэм ба байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах зорилготой. Уралдаанд хамрагдсан сурагчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, суралцаж, хүрээллээ тэлэхээс гадна асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, төсөл санаачлан, хэрэгжүүлэх, илтгэх ур чадваруудад суралцана. 

Уралдаан нийт 6 үе шаттай ба төслийн санаагаа сургагч багш нар, менторуудын тусламжтай сайжруулж сүүлийн шатанд шалгарсан багууд шүүгчдэд төслийн саналаа танилцуулж, төслөө бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг авах боломжтой болох юм.

Оролцогчдод тавигдах шаардлага: 

  • Оролцогчид заавал баг бүрдүүлэн оролцох ба баг тус бүр 3-аас 6 гишүүнтэй байх;

  • Багийн гишүүд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн 9 – 12 дугаар ангийн суралцагчид, эсвэл МСҮТ-ийн оюутнууд байх;

  • Нэг оролцогч зөвхөн нэг л багт харьяалагдах эрхтэй байх;

  • Багийн гишүүд өөр анги, сургууль, аймгийн сурагчдаас бүрдэж болно;

  • Багийн гишүүд нэг гэр бүлийн ах, эгч дүүс байж болохгүй;

  • Багийн бүх гишүүн төсөл үргэлжлэх хугацаанд зохион байгуулагдах бүх арга хэмжээнд цахимаар болон биеэр оролцох боломжтой байх;

  • 2022 оны “Teen Шийдэл” уралдааны шилдэг 10 багт шалгарч байсан багууд оролцох боломжгүй (Шилдэг 10 багийн аль нэг гишүүн өөр баг бүрдүүлэн, өөр төслийн санаагаар оролцож болно)

Төсөлд тавигдах шаардлага:

  • Төслийг 12 сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх (урт хугацаанд үргэлжлэх төслийн хувьд 12 сарын дотор анхны үр дүн гарах боломжтой байх)

  • Төслийг хэрэгжүүлэх нийт төсөв 10 сая төгрөгөөс хэтрэхгүй байх 

  • Төсөл нь нийгэм ба байгаль орчинд тулгарч буй ямар нэг асуудлыг шийдвэрлэх зорилготой байх

  • Төслийн шийдвэрлэх гэж буй асуудал ба дэвшүүлж буй шийдэл нь дижитал орчинтой ямар нэг байдлаар холбогдсон байх 

  • Төсөл нь тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхтэй холбоотой, урт хугацаанд үйл ажиллагааны зардлаа нөхөх ашиг, орлого олдог байвал давуу тал болно

Уралдааны үе шатууд:

  1. III/15 - IV/15 - Багууд өргөдлөө илгээнэ

  2. IV/15 - V/15 - Өргөдөл илгээсэн бүх баг цахимаар цуврал сургалтад хамрагдана

  3. V/15 - VI/1 - Багууд сургалтаас олж авсан мэдлэг, чадвар дээрээ үндэслэн төслийн саналаа дахин сайжруулж, эцсийн байдлаар илгээнэ

  4. VI/1 - VI/15 - Төслийн саналуудад үнэлгээ хийж Шилдэг 10 багийг шалгаруулна

  5. VI/15 - X/1 - Шилдэг 10 баг хуваарилагдсан Менторуудтайгаа хамтран төслийн саналаа дахин сайжруулж, шүүгч нарт танилцуулахад бэлтгэнэ

  6. X сар - Шилдэг 10 баг шүүгч нарт төслийн санаагаа танилцуулж, сонгогдсон багууд төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг авна

Санхүүжилт авсан багууд 2024 онд багтаан төслөө бодит ажил хэрэг болгоно.

Уралдаанд өргөдөл илгээх:

Өргөдлийг зөвхөн ЭНЭ Jotform линк дэх маягтаар хүлээн авах ба цаасаар эсвэл мэйл, facebook зэрэг бусад сувгаар илгээсэн өргөдлүүдийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

https://youthcorps.mn/

https://www.facebook.com/ysc.mongolia

https://www.instagram.com/ysc.mongolia/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.