Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эд Ширан сайн найзынхаа үхэл, хөл хүнд байхдаа хавдраар өвчилсөн эхнэрийнхээ талаар хуваалцжээ


Өчигдөр Disney+ дуучин Эд Шираны тухай өгүүлэх The Sum Of It All баримтат киноны богино трейлерийг цацлаа. Тус бүтээлд Эд Ширан сайн найзуудынхаа гэнэтийн үхэл, гэр бүлд нь тохиолдсон хүнд сорилтын тухай хуваалцжээ. 

Эд Ширан өнгөрсөн онд хоёр ч сайн найзаа алдсан бөгөөд энэ бүхний дараа "амьдрах хүсэлгүй болсон" гэж Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Эд Шираны дотно найз, SBTV-ийн үүсгэн байгуулагч Жамал Эдвардс 2022 оны хоёрдугаар сард зүрхний шигдээсээр нас барсан юм.Тэрбээр кокаин хэрэглэж, архи уусныхаа дараа амьсгал хураасан болохыг шүүх эмнэлгээс тогтоосон байна. Жамал Эдвардс бол Эд Шираны ментор төдийгүй түүнийг хөгжмийн ертөнцөд анх танигдахад тусалсан хүн юм. Үүнээс гадна алдарт дуучны дотно нөхөрлөдөг байсан крикетчин Шейн Уорн мөн л өнгөрсөн онд таалал төгссөн билээ. 

Найз нөхдийн хүрээлэлд учирсан энэ бүх хүнд гарз хохирлын зэрэгцээ гэр бүлд нь томоохон сорилт тулгарсан талаар Эд Ширан баримтат кинондоо хуваалцсан байна. Түүний эхнэр Черри Сиборн хоёр дахь охиноо тээж байхдаа хор хавдраар өвчилж, хүүхдээ эсэн мэнд төрүүлэхийн тулд мэс заслаа хойшлуулахад хүрсэн аж. 

"Тэр үед үнэхээр ямар ч хүчгүй болсон мэт санагдаж байсан. Миний хийж чадах зүйл юу ч байгаагүй" хэмээн тэрбээр дурсчээ. Аз болоход, Сиборн 2022 оны тавдугаар сард охин Жупитерээ эсэн мэнд төрүүлж, дараа нь хавдар авах мэс засал нь амжилттай болжээ. 

Энэ бүхний ард гарсныхаа дараа Эд Ширан тайзнаа нулимс дуслуулсан байдаг. "Би түүнийг тайзан дээр уйлж байхыг ерөөсөө хараагүй. Түүнд өнгөрсөнд болсон явдлуудыг эргэцүүлж, тайвшрах хугацаа байгаагүй" хэмээн эхнэр Сиборн нь ярьжээ. 

Амьдралын энэ бүх сорилт Эд Шираны сэтгэл гутралыг дахин сэдрээсэн ч Сиборн нөхрөө дэмжин, тусламж авахыг зөвлөсөн аж. "Англид хүмүүс сэтгэл зүйчтэй уулзахыг хэвийн бус гэж боддог. Гэхдээ хүн өөрийнхөө асуудлыг хэн нэгэнтэй хуваалцаж, сөрөг сэтгэл хөдлөлөө чөлөөтэй гаргаж, түүндээ гэмшихгүй байх нь их тустай" гэж Эд Ширан ярьсан байна. 

Мөн тэрбээр сайн найз Жамал Эдвардсынхаа үхлийн дараа 20-иод наснаасаа татаж эхэлсэн хар тамхинаас гарахаар шийдсэн гэжээ. 

"Нэг фестиваль байсан санагдаж байна. Бүх найзууд маань татаж байгаа юм чинь нэг их муу зүйл биш байлгүй дээ гэж бодож байснаа тод санадаг. Тэгээд л удалгүй энэ нь зуршил болоод хувирчихсан. Эхэндээ долоо хоногт нэг удаа, яваандаа өдөрт нэг, цаашлаад хоёр болсон. Үнэхээр муухай. Одоо би үүнд дахиж хэзээ ч хүрэхгүй. Жамал үүнээс болж нас барсан. Би дахиж татвал түүнийг үл хүндэтгэсэн явдал болно" хэмээн Эд Ширан ярьжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
7
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.