Аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлэн, зургаа дахь жилдээ хамгийн жаргалтай улсаар тодорсон Финланд улсын засгийн газраас улсынхаа аз жаргалын нууцыг хуваалцахаар олон улсын жуулчдад "Аз жаргалын мастеркласс" үнэ төлбөргүй хөтөлбөр явуулахаар болжээ.
Олон улсын жуулчдаас сонгон шалгаруулж дөрвөн өдрийн үнэ төлбөргүй хөтөлбөрт хамруулах бөгөөд Финланд улсаар аялан, аз жаргалтай амар тайван амьдралын хэв маяг, өдөр тутмын эрүүл дадлуудад суралцах мастеркласс хичээлд хамруулах аж.

Оролцогчид заавал сошиал нөлөөлөгч байх албагүй ч хөтөлбөрт хамрагдах үедээ сошиал контент бүтээн хүмүүст хичээлээсээ хуваалцаж, аз жаргалыг түгээх юм.

Аз жаргалын индексийг улс орны дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамжийн тогтолцоо, хувь хүний эрх чөлөө, авлигын түвшнийг харгалзан тогтоодог. Тэгвэл финландчуудын аз жаргалын гол хүчин зүйл нь байгальтайгаа ойрхон эгэл энгийн амьдралын хэв маяг болохыг хөтөлбөрт онцолжээ.
Та ч бас уг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Ирэх дөрөвдүгээр сарын 2 хүртэл хөтөлбөрийн материал хүлээн авах тул энд дарж бүртгүүлээрэй.
Эх сурвалж: Visitfinland.com