Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Конгрессын сонсголын дараа интернэт даяар ТикТокын захиралд хайр зарлав


ТикТоктой холбоотой дуулиан дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. АНУ-ын хууль тогтоогчид сүүлийн жилүүдэд ТикТок сошиал платформыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж, тус сошиал платформыг америк компанид худалдах эсвэл ТикТокын хэрэглээг тус улсад бүрмөсөн хориглохыг зорьж байгаа юм. Үүний шалтгаан нь ТикТок платформыг Хятадын Bytedance компани эзэмшдэгтэй холбоотой билээ.

Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Конгресс өнгөрөгч пүрэв гарагт сонсгол явууллаа. ТикТок сошиал платформыг төлөөлж Гүйцэтгэх захирал Шоу Чью таван цагийн турш конгрессын гишүүдийн асуултад хариулсан юм. 

ТикТок дэлхийн даяар нийт 1 тэрбум орчим хэрэглэгчтэйгээс 150 сая нь АНУ-д харьяалагдаж байна. Тиймдээ ч Америкийн зах зээлд үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах нь ТикТокын хувьд чухал ач холбогдолтой. Харин АНУ-ын хууль тогтоогчид ТикТокын эсрэг нэгдмэл байр суурьтай байгаа нь пүрэв гарагийн сонсголын үеэр харагджээ. 

“Ноён Чью, Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхныг нэгтгэсэнд баярлалаа" гэж Бүгд найрамдах намын гишүүн Дэн Креншоу хэлснээс харахад бараг юун дээр ч санал нийлдэггүй хоёр нам энэ удаа ТикТокын эсрэг нэгдмэл байгааг харуулж байна гэж BBC мэдээлжээ. 

Конгрессын гишүүдийн мэдрэмжгүй асуултууд ТикТокын хэрэглэгчдийг бухимдуулав 

Таван цаг орчим үргэлжилсэн сонсголын дараа ТикТокын хэрэглэгчид Конгрессын гишүүдийн технологийн мэдлэггүй, сэдвээс хальсан шударга бус асуулт тавьсныг шүүмжилсэн бичлэг олноороо хийжээ. 

Нээлттэй сонсголын үеэр гурван ч төлөөлөгч ТикТокыг “Tic Tac” гэж дуудсан бөгөөд интернэт, сошиал медиа хэрхэн ажилладаг талаар ямар ч ойлголтгүй хууль тогтоогчид Шоу Чьюд тавьсан техникийн шинжтэй зарим асуултаа өөрсдөө ойлгохгүй байгаад гайхах зүйл алга гэж VOX мэдээлжээ.  

Сонсголын үеэр сэдэвтэй огт хамааралгүй асуулт тавьж, цөөн үгээр хариулах боломжгүй ээдрээтэй асуултад зөвхөн "Тийм, үгүй" гэж хариулахыг шаардсан нь ТикТокын хэрэглэгчдийг ихээхэн бухимдуулсан байна. Тухайлбал, төлөөлөгч Ричард Хадсон "Би утсандаа ТикТокыг татаж аваад дараа нь гэрийнхээ WiFi сүлжээнд холбогдвол ТикТок манай интернэтэд нэвтрэх боломжтой юу" гэх асуултыг тавьж олон нийтийг шоконд оруулаад байна. 

Түүнчлэн төлөөлөгч Бадди Картер Чьюгээс уг аппликэйшн хэрэглэгчдийнхээ хүүхэн харааны тэлэлтийг хянадаг эсэхийг асуусанд уурссан ТикТокын нэгэн хэрэглэгч "Конгресст насны хязгаар тавьмаар юм" гэжээ. 

Пүрэв гарагийн сонсголын дараа Гүйцэтгэх захирал Шоу Чьюг өмөөрсөн, шүтэн биширсэн давлагаа интернэтэд өрнөөд байна. Мөн Чьюг хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаад талархсан залуус ч байв. "Тэр бидний төлөө, хоригийг болиулахын төлөө ямар тууштай ажиллаж байгаа талаар ярилцаж болох уу" гэсэн тайлбартай ТикТок бичлэгийг л гэхэд 1.3 сая хүн үзжээ.

 @tiktok 

Our CEO Shou shares his thoughts about the recent congressional hearing and everything TikTok is doing to make it a safe place to connect, create, share and learn.

 ♬ original sound  - TikTok 

Баасан гарагийн өглөө ТикТок Гүйцэтгэх захирал Шоу Чьюгийн бичлэгийг нийтэлжээ. Бичлэгт тэрбээр дэмжиж буй хэрэглэгчдэдээ талархал илэрхийлээд уг платформыг ашигладаг 150 сая америкчуудын эрх ашгийг үргэлжлүүлэн хамгаална гэдгээ хэлсэн байна. Мөн ТикТок өсвөр үеийнхнийг хамгаалах, америк хэрэглэгчдийн мэдээллийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр хадгалах, платформ дээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хадгалах, ил тод байдлыг хангахын тулд гуравдагч этгээдийг ашиглана гэсэн байна. Уг бичлэг одоогийн байдлаар 40 мянга гаруй сэтгэгдэлтэй байгаа бөгөөд олонх нь Шоу Чьюг дэмжсэн эерэг сэтгэгдэл байгаа аж. 

Холбоотой мэдээлэл: ТикТок аппликэйшнийг хориглох тухай саналаас болж өсвөр үеийнхэн Трамптай 'дайн' зарлав

Эх сурвалж: 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
6 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.03.28 203.91.115.47

Хятад твитэр фб ютүб хаачихсан харин эсрэгээрээ америкт хятадын апп ууд чөлөөтэй ашиглагдаж байгаа нь шударга бус өрсөлдөөн л дөө. Үндэсний эрх ашигаа бодвол хааж л таарах байх

0 Хариулах