Хүннү рок урсгалыг дэлхий дахинд таниулсан “The Hu” хамтлаг энэ сарын 30-нд Metaverse-д анхны тоглолтоо зохион байгуулах гэж байна. Энэ нь Metaverse виртуал орчинд хийж буй анхны рок тоглолт болж буйгаараа онцлог. Та дэлхийн хаанаас ч интернетэд холбогдсон төхөөрөмжүүдээр дамжуулан тус тоглолтыг үзэх боломжтой.
Тоглолтын үеэр хамтлагийн гишүүд болон бусад үзэгчтэй хамтран тоглоом тоглох,хоорондоо чатлах, тоглолтын эргэн тойрноор аялаж, өөрийн аватар дүрсийг бүтээхээс гадна хамтлагийн гишүүдийн хувцас, хөдөлгөөн бүхий багцуудаас худалдан авах боломжтой.
Уг тоглолтыг үзэх тасалбар 20 ам.доллар байгаа бол та дундуур нь өөрөө оролцож, мөн тоглох боломжтой хувилбар нь 35 ам.доллар байгаа аж. Таны худалдан авсан багцын тасалбар NFT болж хадгалагдан үлдэх юм байна.
“The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдаж “Гэрэг”, “Rumble of Thunder” хэмээх цомгууд гаргасан.
Сонирхуулахад, BTS, “Blackpink”, Трэвис Скортт, Ариана Гранде, Жастин Бибер, Marshmello,Оззи Осборн, “Twenty one Pilots” зэрэг хамтлаг, дуучид Metaverse-д тоглолтоо хийж байжээ.
Бэлтгэсэн: Т.Нандин-Эрдэнэ