Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Дөрөвдүгээр сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу


Хайр дурлал, шинэхэн адал явдал, үерхлийн драма дагуулсан дөрөвдүгээр сар ирлээ!

Энэ сарын 6-нд бүтэн сар жинлүүрийн ордонд байрласнаар хүн бүхэн өөрийн дотогш өнгийж, өөрийгөө илүү их ойлгон мэдэрч, сэрэлт шинэчлэлт хийх эрч хүчээр цэнэглэгдэх гэж байна. Сарын 11-нд Сугар гараг ихрийн ордонд орж гүн гүнзгий оюунлаг, сүнслэг харилцаа холбоо тогтооход тань гайхалтай дэмжлэг болох болно. 


Зүрх сэтгэлээ нээлттэй бөгөөд уудам байлгаж, өнгөрснөө явуулж, хавартай хамт ирсэн шинэчлэлийг угтан аваарай!

1. Хонь (3/21-4/19)

Хамгийн дурсамжтай, адал явдал, арга хэмжээ, болзоо, гэнэтийн саналаар дүүрэн шинэ сар эхэллээ! Сарын бүхэлдээ маш хурдан, маш завгүй өнгөрөх хандлагатай байгаа тул өөрийгөө цэнэглэж, эрч хүчээ сэлбэж, хаврын ядаргаанаас сэргийлэн эрүүл мэнддээ анхаараарай. Шинэ витамин ууж эхлэх, эрдсийн шинжилгээ өгөх нь илүүдэхгүй. Хонийн ордынхон сошиал менежмент, худалдаа арилжаа, маркетинг, харилцаа холбооны салбарт амжилттай байх бөгөөд сарын 11-нд Сугар гарагийн нөлөөллөөр мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд жигдрэх болно. Нар, Бархасбадь гарагууд хонийн ордонд нэгэн зэрэг байрлах тул энэ сар бүрэлдээ өөдрөг, эрч хүчтэй, бүх зүйлд бэлтгэлтэй байхыг танаас шаардаж байна. 

Сарын 6-ны бүтэн сарны нөлөөгөөр хосын харилцаа ганхаж мэднэ. Хайрттайгаа ярилцаж, утас интернэтээ салган хоёулхнаа байгальд цагийг өнгөрөөх нь гайхалтай амин дэм болох болно. Хостой хонийн ордныхон харилцаандаа дүгнэлт хийж, цаашдын ирээдүйн төлөө яг одоо өөрчлөх шаардлагатай байгаа хандлагуудаа өөрчлөх, эсвэл салалтыг хүлээн зөвшөөрөх чухаг шийдвэр гаргах цаг ирнэ. Дотно харилцаа, гайхалтай хайрыг бүтээхийн тулд өөртөө бүрэн дүүрэн итгэж байж бусдад итгэж, бусдын итгэлийг хүлээдэг болохыг сана. Ганц биечүүд өөрийг сорьж, энэ сарын эрч хүчийг бүрэн дүүрэн ашиглан гэрэлтэх цаг! 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Харилцан ойлголцол, өөртөө итгэх итгэл, гадаад төрх, зөвшилцөл, хаврын болзоо, хөнгөн гуниг 

Танд зориулах дуу:

2. Үхэр (4/20-5/20)

Ажил мэргэжил, эрүүл мэнд энэ сард таныг ивээн гэрэлтүүлэх болно. Хаврын эрч хүч, урам зориг, онгод хөг эгшгээр цэнэглэгдэж, эрүүл дадлуудыг өөртөө төлөвшүүлэхэд сарын сүүлээр гайхалтай үр дүн гарна. Ямар дадлаа өөртөө үлдээж, ямар муу зуршлаа хаях хэрэгтэйгээ бодолцоорой. Сугар гараг сарын 11-нд таныг ивээж, орлогын үүдийг нээх болно. Тиймээс тусгай захиалга, ажлын санал, илүү цагийн мөнгө зэргээс бүү татгалз. Сугар гараг хосын чанарыг илтгэх ихрийн ордонд байрлах тул танд нэгээс илүү мөнгө олох боломжууд нээгдэж байна. 

Сарын 20-нд өөрийн хүсэл зорилгыг сонсож, өөрийгөө анхаарч, бүрэн дүүрэн таашаах гайхалтай ажил хэрэг, уран бүтээлийн санаа төрөх болно. Хайр дурлалын тухайд өнгөрсөн сараас төдийлөн өөрчлөгдөхгүй л болов уу. Гэвч энэ сард бүхий л орд эрч хүч, адал явдал эрэн хайх сониучхан хүслээр цэнэглэгдэх тул энэ мөчийг ашиглан харж явдаг хүнээ болзоонд урьж, эхний алхмыг хийгээрэй. Сарын сүүлээр та хийсэн алхамдаа баярлах болно. 

Хостой үхрийн ордныхон амар амгалан, тав тухтай, дулаахан мэдрэмж төрүүлэм харилцаагаар дутагдаж байна. Хайртыгаа болзоонд урьж, эсвэл гэртээ утсаа унтраан чанартай цагийг өнгөрүүлэн харилцаагаа тордоорой. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Ажил, эрүүл мэнд, дадал, мөнгөний үүд, өөрийн үнэлэмж, буруу ойлголцол

Танд зориулах дуу: 

3. Ихэр (5/21-6/20)

Таны хайрын харилцаа хувиран өөрчлөгдөж байна. Бүх юмс ахин өмнөх шигээ байхгүй л болов уу. Гэвч өөрчлөлт бүхэн муу гэсэн үг биш болохыг санаарай. Сарын 6-нд тохиох бүтэн сарын нөлөөгөөр таны романтик мэдрэмж нэмэгдэж, мэдрэмтгий болох, улмаар үйл явдлуудад түрэмгий хариу үйлдэл үзүүлэх вий. Одоогийн харилцаандаа сэтгэл дундуур байгаа бол завсарлага авч, эргэн ирэхийг од эрхэс зөвлөж байна. Хэрвээ сэтгэл хангалуун байгаа бол бүтэн сар та хоёрын хайр дурлалыг ивээн тэтгэх болно. Ганц биечүүд төсөөлөмгүй сонирхолтой нөхцөл байдалд шинэ хүнтэй уулзан танилцаж мэдэх тул өөрийгөө чөлөөлж, аливаад нээлттэй хандахыг хичээгээрэй.  

Сарын 11-нд таны карьерт шинэчлэл хийсэн боломж тохиох гэж байна. Өөртөө итгэж, бэлтгэлтэй байж, бүхий л амжилтыг өөртөө татахын тулд анхаараарай. Боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, мэргэжлээ дээшлүүлэх сонголт ч хийхэд сайхан сар иржээ. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Оройн болзоо, романс, хайр сэтгэл, бүтээлч байдал, хүүхэд, гоо үзэсгэлэн, итгэл найдвар, нөхөрлөл

Танд зориулах дуу:

4. Мэлхий (6/21-7/22)

Сэтгэл хөдлөлөөр дүүрэн сар эхэлж байна шүү. Сөрөг сэтгэл хөдлөлөө эрүүлээр даван туулж, эерэг сэтгэл хөдлөлөө ч дэврээлгүй аядуу тайван байхыг од эрхэс танд зөвлөж байна. Сарын 6-ны бүтэн сар бүхий л ордуудад нөлөөлөх бөгөөд гэр бүлийн асуудалтай холбоотой таагүй мэдээ дуулж мэднэ. Та ажил хэрэгч, бодлоготой байснаар асуудлуудыг ухаалгаар даван туулж чадна. 

Хайр дурлалын харилцаагаа илүү нууцлаг, хувийн байлгахыг хүснэ. Сарын 11-нд таны ордны 12-р байрлалд Сугар гараг ирэх тул хайр сэтгэл, дотно мэдрэмжийг ер бусын ихээр үгүйлэх болно. Хостой залуус хамтдаа агаар гарч, дасгал хөдөлгөөн хийх зэргээр хамтдаа амрахыг хичээгээрэй. Харин ганц бие мэлхийн ордныхон удаан хугацаанд сэтгэлдээ тээсэн нэгнээсээ таатай үг дуулах болно. Учрал бүхэнд зүрх сэтгэлээсээ хандаж, үнэн мөнөөр сэтгэлээ нээж чадвал сарын сүүлээр таны богинохон романс үерхэл болон цэцэглэх болно. Өнгөрснөө тавьж явуулан, өөрийгөө уучилж, шинэхэн харилцаа эхлүүлэхэд гайхалтай сар эхэллээ! 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Гэр, нууцлаг романс, захидал, амжилтууд, бардамнал, болзооны санал 

Танд зориулах дуу:

5. Арслан (7/23-8/22)

Энэ сард таны хамгийн чухал хүмүүс найз нөхөд байх болно. Сугар гараг сарын 11-нд таны нөхөрлөлийн энергийг цэнэглэж, найзуудтайгаа хамт зугаалж, гайхалтай дурсамж болон шинэ уран бүтээл туурвих эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхий ван гараг таны хайр дурлалыг ивээж, хуучны харилцаагаа нэхэн санах, түүнтэй романтик харилцаа тогтоох хүсэлд автуулна. Гэвч харилцаандаа ухаалаг хандан, өөртөө үнэнчээр шийдвэрийг гаргаарай. Ганц бие арслангууд шинэхэн ан авд гарах цаг болжээ. Найзуудын хүрээллээсээ шинэхэн дурлалтай учирч мэднэ. Яг л кино шиг!

Дөрөвдүгээр сард таны уран бүтээлийн онгод ер бусын байх нь ээ. Нар болон Сугар гарагийн нөлөөллөөр бүтээлч онгод хөглөгдөхийн зэрэгцээ цаашдын ирээдүйг өөрчлөхүйц хүчтэй санал хүлээн авч ч мэднэ. Сарын 20-нд ажлын байранд багахан зөрчил маргаан дэгдэж болзошгүй тул өөрийгөө бусдад буруугаар ойлгуулах алхмууд хийхээс сэрэмжлээрэй. Өөртөө итгэлтэй, шударга үнэнч байвал та сарын сүүлээр ажил карьерын дэвшил хийж ч мэднэ шүү.  

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Нөхөрлөл, итгэл найдвар, мөрөөдөл, заяаны хань, академик амжилт, карьерын шинэчлэл, азтай амралт 

Танд зориулах дуу:

6. Охин (8/23-9/22)

Бүтэн сарын турш таныг өөрчлөлт, шинэчлэлт хүлээж байна. Ялангуяа санхүүгийн асуудлууд сарын 6-ны бүтэн сарны нөлөөгөөр шийдэгдэж, цаашдын айдсаас чөлөөлөх болно. Өөрийн эд зүйлээ зарж, бусдад өгч, багахан зүйлсээсээ хагацах ч гарзын дараа ашиг орлогын үүд нээгддэгийг санаарай. Ажил мэргэжлийн орчинд амжилт олж, өөрийгөө бусдад шинээр таниулах боломжууд нээгдэнэ. Сарын 11-нд Сугар гарагийн нөлөөгөөр өөрийн мөрөөдлийн ажил, уран бүтээлээ туурвих урам зоригоор цэнэглэгдэх болно. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхдээ бодолтой хандаарай. Сарын 20-ны нар хиртэлтийн нөлөөгөөр мөнгө санхүүгийн шинэ эх үүсвэрүүд аяндаа бий болно. 

Өөрийгөө өөрчилж, гадаад төрх, сэтгэл санаагаа тордох нь хайр дурлалын харилцаанд шинэхэн салхийг авчрах болно. Нар таны гарагийг ивээж, хайрттайгаа хамт байх, хайр сэтгэлийг мэдрэхийг хүснэ. Ганц бие охины ордныхон аливааг хүчлэлгүй ажил мэргэжилдээ анхаарахыг хүсэх ч гэнэтийн болзооны саналаас яаран бүү татгалз. 

Заримдаа бид төсөөлөмгүй газраас хайр дурлалтай учирдгийг санаарай. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Санхүүгийн өөрчлөлт, карьерын өсөлт, нэмэлт цалин, бичиг баримт, романтик үдэш 

Танд зориулах дуу:

7. Жинлүүр (9/23-10/22)

Юм бүхний тэнцвэрийг эрхэмлэгч эрхэм жинлүүрүүд минь. Энэ сард сэтгэл зүрхнийхээ тэнцвэрийг барих тун хэцүү байж мэдэх нь шүү. Сарын 6-нд тохиох бүтэн сарны нөлөөгөөр сэтгэл санаа дээш доош савлаж, зөрөн өнгөрөх хүн бүхэн сэтгэл татаж, эсвэл бүх хүнд дургүй хүрэн бухимдах зэргээр ер нь л таашгүй олон мэдрэмжүүд таныг автуулах болно. Өөртөө чөлөө өгч сэтгэл санаагаа тайван тогтуун байлгахыг хичээгээрэй. Эс бөгөөс гэнэтхэн тэсрэлт хийж хайр дурлалын харилцаандаа сэв суулгаж мэднэ. 

Сарын 9-11-нд таныг романтик мэдрэмж бүрхэн авч, дэлхий ертөнцийг хайрлах, эргэн тойрноо энэрэн хайрлах, хайр дурлалтай учрах эерэг зөөлөн мэдрэмжид автах болно. Дэлхий ертөнцийг шинээр нээн мэдрэхийн тулд өөрийн шидэт хивсээ бэлэн эсэхийг шалгачих. Энэ сард та мөнгөнөөс илүү үнэ цэнтэй олон гайхалтай мэдрэмжийг мэдрэх болно. Хостой жинлүүрүүд сарын эхээр хайр дурлалын харилцаандаа анхаарах хэрэгтэй бол ганц биечүүдэд сарын сүүлээр сайхан учрал тохионо. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Сэтгэл хөдлөл, уй гуниг, баяр хөөр, баярын үдэшлэг, бизнесийн хамтрагч, мөрөөдөл, аялал

Танд зориулах дуу:

8. Хилэнц (10/23-11/21)

Бие махбод, сэтгэл зүрх, гадаад төрхөөрөө гэрэлтэх цаг ирлээ, дур булаам хилэнцүүд минь. Дөрөвдүгээр сар эхэлмэгц таны сэтгэл хөдлөл нэмэгдэж, урт удаан өвлийн дараах адал явдал, аялал, учралт болзоог хүсэмжилж байна. Та ч үүнийг хүртэх эрхтэй. Ялангуяа сарын 6-нд тохиох бүтэн сар таныг ивээж гайхалтай боломж нөөцөөр хангах болно. Үүнд бэлтгэлтэй байгаарай. Эрүүл мэндийн багахан асуудал санаа чилээж байвал энэ сард эрүүл мэнддээ анхаарч, сувилуулахад ээлтэй. Шинэ ажил хайж, карьерын өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа хилэнцүүдэд туслахаар нарны хиртэлт таныг ивээх гэж байна. 

Сарын сүүлээр хайр дурлалын харилцаанд өөрчлөлт мэдрэгдэж эхэлнэ. Ганц биечүүд болзооны санал хүлээн авч, гэнэтийн дурлалтай учирч, романтик мэдрэмжид автах бол хостой хилэнцүүд харилцаандаа илүү анхаарал хандуулан, асуудлуудыг хайрттайгаа нээлттэй ярилцах нь тустай. Яарсан, тулгасан, нэгнээ хүчилсэн алхам хэзээ ч бүү хий. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, мэдрэмтгий байдал, сэтгэл гутрал, өглөөний шувууд, эрч хүч 

Танд зориулах дуу:

9. Нум (11/22-12/21)

Эелдэг, ухаалаг, сэтгэл татам нумууд минь, шинэхэн сард таныг тусгаар тогтнол хүлээж байна. Хамааралтай харилцаа, нэгнээ зовоодог үерхэл, эрүүл бус нөхөрлөл, бухимдалтай ажил мэргэжил гээд л тэр чигтээ муухай бүхнээс өөрийгөө цэвэрлэж, сэргээх сар эхэллээ. Сарын 6-нд тохиох бүтэн сар таны гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг тодотгож санаанд оромгүй хүмүүс ч танд татагдаж мэднэ. Яаран татгалзахаасаа өмнө боломж олгон, цагийг хөгжилтэй өнгөрүүлээд үз. Та харамсахгүй. 

Нар, Бархасбадь гараг таны хөгжил, үржил шим, сэргэлтийг дэмжих тул өөрийгөө өөрчлөх, карьерын шилжилт хийх, гэрээсээ нүүх, гадаад улсыг зорих, гэр бүл төлөвлөх зэрэг томоохон өөрчлөлтийн шийдвэр гаргахад таатай сар. Эрх чөлөөг мэдэрч, тусгаар тогтнолоо зарлаж, өөрөө өөртөө итгэлтэйгээр бие даасан шийдвэрүүдийг гаргаснаар сарын сүүлээр таныг шинэхэн боломжууд өөрөө зорин ирэх болно. Ганц биечүүдэд л гэж хэлэхэд, таны дараагийн дурлалт нэгэн эр зоригтой, эрч хүчтэй, уран бүтээлч нэгэн байх нь шүү. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Эрх чөлөө, өөрийн хайр, нөхөрлөлийн хагацал, сэргэлт, бизнесийн хамтрагч, завгүй өдрүүд, төлөвлөсөн болзоо

Танд зориулах дуу:

10. Матар (12/22-1/19)

Тайзны голд гэрэлтэх цаг ирлээ! Ажил хэрэгч матрын ордныхонд л гэж хэлэхэд таныг энэ сард карьерын томоохон үсрэлт хүлээж байна. Салбартаа шинэ санаа гаргаж, өөрийгөө дайчилж, багагүй алдар нэрд хүрэх боломжууд таны гарт өөрөө орж ирнэ. Боломжийг ухаалаг ашиглаж, яарам алхам бүү хий. Сарын 6-нд бүтэн сар таны боломжийн үүд хаалгыг нээж, нэг зүгээс нөгөөд хөтлөх болно. 

Хайр дурлалын тухайд таныг илүү амар амгалан, нөхөрлөлөөс эхэлсэн дулаахан харилцаа зорин ирж байна шүү. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлж, дурсамжтай аялал хийх нь ажлын ядаргаанаас чөлөөлөх болно. Найзынхаа найзад сэтгэлтэй болж, найзын хүрээллээсээ сэтгэл татсан нэгнийг ч олж мэднэ. Хостой матрын ордныхон хамтдаа гэр бүл төлөвлөж, харилцаагаа дараагийн түвшинд хүргэхэд таатай сар. 

Сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд дасгал хөдөлгөөн хийж, хаврын алжаалаа тайлж, сайн унтах амрахыг хичээхийг од эрхэс зөвлөж байна. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мэргэжлийн амжилт, алдар хүнд, романс, гэр бүл, найзууд, краш

Танд зориулах дуу:

11. Хумх (1/20-2/18)

Хайр дурлал таныг ивээнэ гэдэгт итгэлтэй, өөдрөг байхыг од эрхэс танд зөгнөн амлаж байна. Сарын 11-нд Сугар гараг хумхын ордны хайр харилцааг бадраан ивээж, Дэлхийн ван таны гоо үзэсгэлэнг цогцлоон гэрэлтүүлэх болно. Ганц бие хумхуудад хувь тавилангаар заяасан гэмээр гайхалтай романтик учрал тохиох гэж байна. Мартагдашгүй болзоо, урт удаан үргэлжлэх үерхлийн эхлэл, шинэ хамтрагч таныг энэ сард хүлээж байгаа тул өөрийгөө хайрлаж, зүрх сэтгэлээ нээлттэй байлгаарай. Энэ сар тэр чигтээ таны "хайрын сар" байх болно. 

Хайр дурлалдаа умбахаасаа өмнө ажил мэргэжил, мөнгө санхүүгийн асуудлуудаа толгой өвтгөхөөргүй хэмжээнд тогтвортой байлгахыг од эрхэс танд зөвлөж байна. Сарын 21-нд тохиох нар хиртэлтийн нөлөөгөөр санхүүгийн байдлаас болж сэтгэл санаагаар унаж мэдэх тул сарын эхээр хадгаламжаа нэмэгдүүлж, зарлагаа багасгах нь сайнаар нөлөөлнө. Бодол санаагаа цэгцэлж, бодитой сэтгэхийг зөвлөе. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хувь заяа, хайр сэтгэл, оффис романс, болзоо, учрал, донтолт, үерхэл, ойлголцол, буруу ойлголцол 

Танд зориулах дуу:

12. Загас (2/19-3/20)

Олон сарын турш таны сэтгэлийг хямраасан санхүүгийн асуудлууд энэ сард тун аятайхан шийдэгдэх нь. Сарын 6-нд бүтэн сар загасны ордны эх үүсвэрийг нээх тул мөнгө олох олон янзын боломжууд таны гарт ирэх болно. Энэ үеийг хариуцлагатай, өөртөө итгэлтэй, дэг журамтай өнгөрөөж чадвал сарын сүүлээр хуримтлалаа ч нэмэгдүүлэх боломжтой. Авьяас чадвараа үнэлүүлж, хичээл зүтгэлээрээ нэр алдарт хүрэх тул даруу төлөв байх нь илүүдэхгүй. 

Сарын 20-нд нар хиртэлтийн нөлөөгөөр шинэ эрч хүч, шинэ орон гэр, шинэ харилцааны эхлэл тавигдах болно. Гэр бүлийнхэнтэйгээ чанартай цаг өнгөрөөж, дотно ярилцаж, өөрийгөө ойлгуулахыг хичээгээрэй. Сарын 21-нд Буд гарагийн нөлөөгөөр сэтгэл санаа тавгүйтэж, бухимдаж мэдэх тул бясалгаж, дасгал хөдөлгөөний эрчмээр өөрийгөө цэнэглээрэй. Хайр дурлалд ч тайван, яаралгүй, аядуухан хандах сар. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мөнгө, өр зээл, хадгаламж, гоо үзэсгэлэн, шинэ мөнгө, гэр бүлийн аз жаргал

Танд зориулах дуу:

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
2
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.