Дараах 10 шинжээс 5-аас багагүй нь илэрсэн бол та гарцаагүй "хаврын синдром"-ын үед оржээ.
1. Урт удаан өвлийн улирал дуусч хаврын урь орж эхэлнэ. Харин таны сэтгэл санаа цочир өөрчлөгдөх болно.

2. Энгийн өдрүүдэд ч огцом уурлах юм уу, гэнэтхэн баярлах зэргээр “содон” шинж тэмдэг илэрнэ.

3. Хоолны дуршил багасч, ойр ойрхон амттан идэх хүсэл төрнө.

4. Заримдаа хэт их ганцаардаж, хайр дурлалыг үгүйлэн санах нь ихэсдэг.

5. Үүний улмаас ямар ч шалгуургүйгээр хайрлаж дурлах их хүсэлд автана. Учир нь хавар бүх зүйлс нүд ирмэхийн зуурт болдог билээ.

6. Жилийн хамгийн эмзэг үе хавар байх тул хурдан шалмаг сэтгэхээ больж, бусдын яриаг ч удаан ойлгоно.

7. Хаврын шуурга, цаг уураас болж гадаад төрх ч өөрчлөгдөнө.

8. Сэрүүхэн хүйтэн байсан ч дулаахан байгаа юм шиг л санагдана. Догдлоод юу юугүй тайччих гээд л.

9. Юу ч хийлгүй өдөржин гиюүрэн хэвтэхсэн гэх хүсэл таныг хөтлөнө. Гадаа дулаарч, өдөр уртсаж, нозоорох болно.

10. Энэ бүхэн зун болсны дараа л мартагдана.

11. Жаахан эвгүй өнгөөр ярьчихвал хэрэлдчих гээд л, зодолдчих гээд л, аа бас л хэцүү дээ.

12. Энэ их амьдралын шуурганд тэсэж үлдэх гэж их л хичээж байна даа. Нэмээд хаврын салхинд хийсэх шахна.
