1990-ээд онд 46 улс шинэхэн аавуудад чөлөө олгодог байсан бол одоо энэ тоо гурав дахин нэмэгдсэн. Дэлхийн бодлого шинжилгээний төвөөс гаргасан судалгаагаар улсуудын 63% нь аавуудад цалинтай чөлөө олгодог болох нь тогтоогджээ.

Аавуудад чөлөө олгох нь эдийн засаг, хамтран ажиллагсдад ашиг тустай байдаг ба гэр бүлдээ хүйсийн тэгш байдлыг тэнцвэржүүлж, хүүхдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг байна.
Зөвхөн эмэгтэйчүүд хүүхдээ асран, гэр орны ажил хийх ёстой гэх үзлийг бага багаар халж, эрчүүд ч мөн энэхүү үүрэгт тэгш оролцох боломжтой болгож байгааг судлаачид дүгнэжээ.

Монгол улсын хувьд шинээр төрсөн хүүхдээ асрах аавуудад ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгодог болсон билээ.