Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алисагийн тэмдэглэл: Ганцхан үгэнд сэвтэж бас эмтэрдэг бидний сэтгэл


Үг чухал гэдгийг бид байнга ярьдаг ч үнэхээр үгээ цэгнэж, боддог нь хэр олон бол гэж заримдаа гайхдаг юм. Заримдаа санамсаргүй хэлсэн үгэнд минь хэн нэгэн шаналаад, гуниглаад явж байх вий гэхээс би ихээр айдаг. Харин зарим нь тэгж бодолгүй шууд л хэлдэг нь гунигтай.

Германы нэгэн их сургуулийн судлаачид 2010 онд "Үг үнэхээр хүнийг өвтгөдөг" болохыг судалгаагаар нотолсон байгаа юм. Чулуу, төмөр, хүчтэй цохилт бидний ясыг хугалж чаддаг шиг тийм бодитой өвдөлт. Эв эрүүл 16 хүнийг туршилтад оруулж үзэхэд бүгд сөрөг утгатай үгэнд эмзэглэж, тэр нь тархины өвчин мэдрэх цэгт хүрч байсан байгаа юм. Үг бидний боддог шиг биегүй, энгийн л зүйл биш, үнэхээр хүнийг үхүүлж ч чадах зүйл гэдгийг бид ойлгох хүртлээ маш урт замыг туулсан. Зарим үг яг өргөс шиг, яаж ч хичээгээд мартаж чаддаггүй. Хамгийн муухай нь бид тэр үгэнд итгэхдээ амархан. Биднийг хэн нэгэн магтаж, сайхан үг хэлж байсан ч тэр нь яг үүн шиг байнга бодогдох нь ховор байдаг бол хэцүү үг үүрдийн тамга үлдээчихдэг. Толгой тархийг ганц ч минут тайван орхихгүй, ямар нэг зүйл болоход ахин дахин сэдэрдэг өвчин шиг л биед үүрлэчихнэ. Ийм үгнүүд минут өнгөрөх тусам бидэнд улам наалдаж байдаг мэт санагддаг. Эртхэн л салгаж, мартахыг хичээхгүй бол хэзээ ч холдохгүй, тэгээд яг л бидний нэг хэсэг шиг болчихно. Тэр үг биднийг тодорхойлдог болчихно. 


Намайг Заяа гэдэг. Би хүмүүст туслахыг хүсдэг, ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг байхыг, амжилтад хүрэхийг, гэхдээ бас амар амгалан, байнга бороо манантай байдаг газар амьдрахыг хүсдэг. Гэхдээ би... би хэнд ч хэрэггүй, юу ч чаддаггүй, тэгээд би царай муутай, бүдүүн... Би ер нь яагаад ямар нэг сайхан зүйл хүсдэгээ мэддэггүй, угаасаа би хүртэх эрхгүй...

Би яг ингээд бодчихсон байдаг. Ямар ч бодол байсан эцэстээ намайг үнэ цэнгүй гэдэг дээр л очиж зогсдог. Тэгсээр сүүлдээ би муухай үгнүүдийг хөнгөн хүлээж авдаг болсон. Анх бол эмзэглэдэг байсан. Тэгтэл одоо зүгээр л толгой дохин чимээгүй сонсох болов. Ийм байдалд хүрэх хүртлээ юу ч хийж чадалгүй явсандаа өөрийнхөө өмнөөс уучлал гуймаар. 

Ингэтлээ муухай үгэнд дасчихсан би гэтэл яагаад саяхан нэг үгнээс болж ингэтлээ хямрах болов оо. Тэр нь намайг доромжилсон эсвэл өдөөн хатгасан үг биш л дээ. Хэн нэгний сонсож болох хамгийн гоё үгнүүдийн нэг байсан юм. Тэр тусам нь би шаналж сэвтээд үлдчихэв. Юм нэг иймэрхүү байхдаа үнэхээр уянгалаг, сонирхолтой байдаг даа? Яг л зохиол шиг, ном шиг... Гэхдээ л надад тэгж санагдсангүй, зүгээр л үнэхээр шууд утгаараа би шаналж үлдэв. Зөвхөн муухай, ширүүн үг л биднийг шархлуулдаггүйн тод жишээ. Гоё сайхан үг бидний өөртөө итгэх итгэлийг шалгаж байдаг. Зүрх догдлом үг бидний хэр эргэлзээ тээж явдгийг, дотроо яг ямар хүн болохыг гаргаж ирдэг.

"Хайртай" гэдэг үгийг та хэзээ хамгийн сүүлд сонссон бэ? Энэ үгийг бид бүгд нандин гэж боддог. Учир нь бидний одоо хэн бэ гэдгийг маань ч өөрчлөх хүчтэй үг болохоор тэр шүү дээ. Түүн шигээ маш аюултай үг. Зарим хүн буруугаар ойлгоно, зарим нь энэ үгээр л тэжээгдэж амьдарна, зарим нь энэ үгийг сонссоноо мартахыг хүснэ, зарим нь энэ үгийг сонсоод өөрийгөө улам ихээр үзэн ядна. Үг... сайхан үгийг нэгэндээ байнга хэлж байгаарай гэж би ямар ч олон удаа бичиж байв даа. Тэгсэн ч яг үнэндээ буруу байсан юм билээ. Тэр хүнд л тохирох үг гэж байдаг. Тэр нь заавал уран, сайхан байх албагүй л дээ. Зүгээр л тэр хүнд хэрэгтэй байсан үг. Тэрийг л олж хэлээрэй гэж би хүснэ. Одооноос эхлээд л ингэж бодох болсон юм. Харин надад тэр хүний хэлсэн үг "хэрэгтэй" үг минь байгаагүй хэрэг. Хэлсэн үгнийхээ жинг дааж чадахгүй хүнээс дэндүү сайхан үг сонсох ийм байдаг. Гунигтай. Тэгэхээр хэн нэгний сэтгэлийн төлөө гэж худал сайхан үг битгий хэлээрэй. Учир нь муухай үг сонссоноос ч хүнд тусаж, хэзээ ч мартахгүй шаналал болж мэдэх учраас тэр. Бид үгэнд анхаарал хандуулах хэрэгтэй. Үгээ цэгнэж бас анхаарч байх ёстой. Бас бид зарим зүйлийг үггүйгээр мэдрүүлж сурах хэрэгтэй. Ямар үг, амнаас нэг л гарсан бол буцаах аргагүй байдаг. Бүх зүйл дэндүү оройтохоос өмнө та хэлсэн буруу үгэндээ уучлал гуйж байгаарай. Муухай үгнээсээ, бас худал сайхан үгнээсээ... Тэгвэл сонссон хүн чинь ямар их тайтгарал мэдрэхийг та төсөөлөх ч үгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zul 2023.04.03 192.82.66.25

Hairtai gedeg ugiig togloomoor sonsood, jinhene met itgechihsen ywj baisanaa sanachilaa. Bi chamd hairtai kino shig, togloomoor helj boldog ym uu gemeer

0 Хариулах