Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өглөөг эрч хүчтэй, эерэг эхлүүлмээр байвч чаддаггүй хүмүүст өгөх 5 зөвлөгөө


Өглөө яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг сэрмээр байдаг уу? Ажилдаа инээмсэглэн явж, өглөөний нарыг мэдрээд л, бүх ажлаа төлөвлөж, өнөөдөр алаад өгнө гэж бодоод л... Тэгж чаддаггүй бол ойрын үед өөрийн туршиж байгаа хэдэн аргаас сонирхуулъя.

illustrations: Paco_Yao


1. Өглөө босоод дуртай, хайртай цоглог хэмнэлтэй дуугаа чангаар сонсох

Би бас сэрүүлэг дээрээ Spotify дээрх дуунуудаасаа холбоод тавьчихдаг. Тэгэхээр гоё дуу явах чимээн дунд сэрнэ гэсэн үг. Гоё биз дээ? Бараг бүжиглээд л сэрнэ.

2. Богино бүлэгтэй ном унших

Өглөө 10 орчим минут зарцуулаад уншиж дуусгах боломжтой богино бүлгүүд бүхий ном сонгон авч уншвал ихээхэн адал явдалтай, сонирхолтой байх болно. 

3. Маш амттай өглөөний цай бэлдэх

Өөртөө болон гэр бүлийнхэндээ яг л бичлэгүүд дээр гардаг шиг амттай, өег, царайлаг өглөөний цай бэлдэж өгөөрэй. Бүрэн өглөөний цайг уусны дараа бие чинь цаанаасаа л сэргэх болно. 

4. Жаахан хөлрөх

Өглөө босоод хэдэн минут алхах эсвэл гүйх хугацааг өөртөө гаргаж өгвөл тэр өдөр бүхэлдээ эрч хүчтэй байж, бие тань ч бүх зүйлд бэлэн байх болно. 

5. Тухайн өдөр хийх зүйлсээ жагсаан бичиж, төлөвлөх

Хамгийн түрүүнд ямар ажлыг хийж дуусгах вэ, дараа нь яах вэ гээд бүхнийг аль болох бодитоор харан бичиж тэмдэглээрэй. Тэгвэл эрч хүч, урам зориг орж, тэр өдөр үр бүтээлтэй байх болно гэдгээ ч өөртөө амлах болно. 

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.04
Playlist: Өнөөдрийнх шиг ийм л цаснаар сонсож баймаар 10 дуу
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Арванхоёрдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
Уржигдар
Алдартай оддын унах дуртай LEXUS брэндийн автомашинууд
3
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
санал болгох
1
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
Уржигдар
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
3 өдрийн өмнө
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.