Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлгэцээ хага шидчихмээр санагдуулам хүнд төгсгөлтэй 12 кино


Энэ кинонуудыг үзэхдээ болгоомжтой байгаарай. Учир нь төгсгөлд нь та уур бухимдлаасаа болоод яаж ч магадгүй юм.


1. Eden Lake (2008)

Нэгэн багш эмэгтэй найз залуутайгаа хамт амралтаа өнгөрүүлэхээр нуурын ойролцоо хүрэлцэн ирдэг. Гэвч хэсэг өсвөр насны хүүхдүүд тэдний амралтыг сүйрүүлж эхлэх болно.

2. Would You Rather (2012)

Нэгэн байшин дотор үл таних найман хүн хоригдох болно. Тэд маш хэрцгий тоглоом тоглох ёстой болох бөгөөд түүний хариуд маш их хэмжээний мөнгө хожих байлаа.

3. The Mist (2007)

Нууцлаг бас аймшигтай манан хотыг тэр чигт нь бүрхэж, Дэвид гэх залуу хүүгийнхээ хамтаар нэгэн дэлгүүр дотор гарах гарцгүй хоригдох болно.

4. Martyrs (2008)

Багадаа тамлуулж, аймшигт туршилтад орсон эмэгтэйчүүд өшөө авахаар зэхэх ч яг үнэндээ тэд өөрсдөө хавханд дахин явж орохоо даанч мэдэхгүй.

5. Night of the Living Dead (1968)

Тэнгэрээс унаж ирсэн хиймэл дагуулын цацрагаас болж үхдэлүүд булш дотроосоо босон ирж, хүмүүсийг ангуучлах болно.

6. Oculus (2013)

Сэтгэцийн эмнэлэгт хоригдож байгаад суллагдсан эр яг үнэндээ толиноос болж аллагын хэргүүдэд буруутгагдсан гэдгээ олж мэднэ. Толинд ямар гээч хараалтай зүйл шингэсэн бол?

7. I Saw The Devil (2010)

Эхнэрийг нь хөнөөсөн алуурчныг олж авч тарчлаахаар зүтгэх нууц ажилтны тухай өгүүлнэ. Олж бариад үхтэл нь зодсоны дараа эр алуурчныг сул тавьж орхино. Тэгээд муур хулгана болох тоглоом эхлэх болно.

8. You're Next (2011)

Хуримын ойноо тэмдэглэхээр гэр бүлээ эдлэн газартаа урин авчрах болно. Гэвч тэр үдэшлэг удалгүй багтай хүмүүсийн халдлагад өртөж, хар дарсан зүүд болж хувирна. 

9. Speak No Evil (2022)

Аялж явахдаа нэгэн гэр бүлийнхэнтэй танилцаж, дараа нь гэртээ урихад нь урилгыг хүлээн авч очсон гэр бүлийн тухай өгүүлнэ. Тэд ямар хүмүүстэй нийлж, яг үнэндээ ямар гээч гэр бүлд зочлон ирээд байгаагаа даанч мэдэхгүй.

10. Funny Games (1997, 2007)

Амралтаа өнгөрүүлэхээр нуурын байшиндаа ирсэн гэр бүлд хоёр залуухан эр зочлон ирж, аажмаар бүх зүйл тавгүй болж эхлэх болно. Гэмгүй мэт харагдах ч тэр эрчүүд юу хийж чадах бол?

11. The Lodge (2019)

Ээж нь амиа хорлон өөд болсноос 6 сарын дараа эцэг нь өөр эмэгтэйтэй болзож, хүүхдүүдээ түүнтэй цуг алслагдмал газар орших байшинд аваачих болно. Мэдээж тэр үеэс эхлээд бүх зүйл хачирхалтай болж ирнэ.

12. Honeymoon (2014)

Бал сараа тэмдэглэж явсан эмэгтэй нууцлаг ой доторх модон байшин дотроосоо зүүдэндээ босон алхах болно. Эргэж ирэхдээ тэр нэг л өөр болсон байх бөгөөд юмс бага багаар аймшигтай болж эхэлдэг байна.


Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
3
2024.06.13
Фото: Эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд эрэмдэглэсэн Апатани омгийнхны амьдрал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
35 нас хүрсэн Бэтмений дүрийг бүтээсэн жүжигчид
2
4 өдрийн өмнө
Бүрхэг өдөр үзэхэд төгс зохицох 15 ШИЛДЭГ кино
3
4 өдрийн өмнө
Үлэг гүрвэл сургагч Крис Пратт 45 нас хүрлээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Зургаадугаар сард орж буй цасны тухай хөгжилтэй 18 пост
2
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
2024.06.20
Гүн хар мэдрэмжээс чөлөөлөгдөхөд чинь туслах үгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.