UBLife Logo
Newsfeed

"Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам зарлагдлаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам зарлагдлаа

Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай ба энэ жил “Монтаж” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотод, 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.Наадмын гол зорилго нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан шилдэг медиа бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм. 

Наадмын хүрээнд Тайвань, АНУ, Герман, Япон, Франц зэрэг олон улсын 12 уран бүтээлчид, Монголын 6 уран бүтээлчдийн медиа уран бүтээлийг үзэгчдэд хүргэх юм.

Куратор: Чю Чи Сэн (Тайвань)

  • Уран бүтээлчид:

  • Катя Бринкманн (ХБНГУ)

  • Энх-Амар Гантулга & Сэргэлэн Батбаяр (Монгол)

  • Гэрэлхүү Ганболд (Монгол)

  • Жон Вэллс (Америк)

  • Мөнхболор Ганболд (Монгол)

  • Соёл Болд (Монгол)

  • Мэнд-Амар Байгалмаа (Монгол)

  • Яао Жуй Чун (Тайвань)

  • Лин Тиэн & Фан Шуан (Тайвань)

  • Лян Тин Ю (Тайвань)

  • Hyper Wave:Цай Ши Шянг & Лин Цзү Инг (Тайвань)

  • Маргот Гиллемо (БНФУ)

  • Такахико Сүзүки (Япон)

  • Хун Ю Хао (Тайвань)

  • Уильям Мэтисон (АНУ)

Илтгэгчид: Лай Пэй Чун, Яао Жуй Чун (Тайвань)

ХӨТӨЛБӨР:Огноо: 2023 оны 5-р сарын 23-наас 5-р сарын 30-ны хоорондҮзэсгэлэн:

@ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейНээлтийн арга хэмжээ: 2023.05.23Үзэсгэлэн: 2023.05.23-29

@ МУЗ-ийн дэргэдэх “Улаан гэр” галерейҮзэсгэлэн: 2023.05.19-06.09

@ White rock центрХаалтын арга хэмжээ: 2023.05.30

Лекц: 2023.05.22 - Профессор Yao Jui-Chung-ийн “Буддын урлагийн дүрслэл” лекц

Сургалт: 2023.05.19 - Yu Hao-ийн “Шинэ медиа урлаг ба технологи” сургалт

Сургалт: 2023.05.27 - Margot Guillemot & Lai Pei-Chun нарын “Тайванийн контемпорари урлаг” сургалт

Дэлгэрэнгүй мэдээллийг 11319017 утсаар болон ЭНЭ  сайтаас авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.