Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Энэ хаврыг дурсамж дүүрэн өнгөрөөх "дулаахан" болзооны 40 САНАА


Гадаа дулаарч, сэтгэл гэгэлзээд л ... Краштайгаа, найз залуу/ бүсгүйтэйгээ, хайртай ханьтайгаа, дотны хүнтэйгээ сэтгэлд хоногштол сайхан болзох уу? Тэгвэл бидэнд 40 санаа байна. Эхнээс нь хэрэгжүүлэн, хаврын сайхныг мэдрээрэй. 

#1 Нар мандахыг харах

Дулаахан хаврын өдөр өглөө эрт уулзаад нар мандахыг хамт хараарай. Хот бүхэлдээ харагдах хэсэгт очвол эрхгүй догдлом байх болно. 

#2 Яруу найргийн үдэшлэгт хамт очих

Энэ сарын 17-нд Ub.life болон Fat Cat Jazz Club-ийн хамтарсан яруу найргийн "Poetry night"-тай шүү. Яруу найргаар хөглөгдөн нэгэн үдшийг яруухан, дулаахан, догдлом өнгөрүүлээрэй. 

#3 Хаврыг хадгалах гэрэл зураг хамт дарах

Заавал гоё, чанартай зураг байх албагүй. Та хоёрын хувьд "хөөрхөн" санагдсан, үнэ цэнтэй, дурсамжтай гэсэн дүр зургийг л буулгахад болно. 

#4 "Харсан зүгтээ" автобустай аялалд гарах

Амралтын өдрийн өглөө уулзаад зуслан хүрэх хамгийн эхний автобусанд суугаад эцэс хүртэл нь яваарай. Цоо шинэ, мэдэхгүй газар руу явах тусам адал явдалтай, сонирхолтой байх болно. Мэдээж, аюулгүй байдлаа бодолцоод буцаж харих замаа төлөвлөж, утсаа цэнэгтэй байлгаж, бэлэн мөнгөтэй байхаа мартуузай. 

#5 Галт тэрэгтэй аялах

Яг дээрх шиг хамгийн эхний галт тэргэнд суугаад аялалд гараарай. Замдаа идэх бяцхан хоол унд бэлтгээд, сайхан зүйл ярилцан аялбал бүр ч гоё! Буцах тасалбараа хамт авчихвал зүгээр шүү. Галт тэрэгний чиглэлүүдийг эндээс  хараарай. 

#6 Анхны борооны болзоо товлох

Анхны бороо хэзээ орохыг тааж мэдэх аргагүй л дээ. Гэхдээ өглөө үүрээр, шөнө дунд гээд хэзээ ч орсон хамаагүй заавал болзохоос тохиролцоорой. 

#7 Нэгэндээ зориулан чаддаг зүйлээ хийж өгөх

Шүлэг, дуу, гараар хийсэн зүйл, богинохон ая, гэрэл зураг, аудио, бяцхан бялуу, тэмдэглэл гээд юу ч байж болно. Өөрийн чаддаг зүйлээр түүнийг баярлуулаарай.

#8 Зүгээр л алхах

Гадаа дулааханд зүгээр л хамт алхах ч сайхан шүү. Зөвхөн өөрсдийн байнга очдог, алхдаг зам ч юм уу, маршруттай болчихвол бүр ч сэтгэл хөдлөм байх болно. 


#9 Цайны цагаараа болзох

Түүний ажил, сургуулийн гадаа цайны цагаар нь очоод бяцхан амттан өгч үнсээрэй. Үнэхээр хөөрхөн санагдах болно. 

#10 Өглөөний цайтай болзох

Нар эрт мандаж байгаа юм чинь өглөө эрт уулзан өглөөний цайгаа хамт уугаарай. 

#11 Номын баярт хамт очих

Энэ жилийн хаврын номын баяр тавдугаар сарын 26-18-нд болно гэсэн шүү. Тэр өдрийг тэмдэглэж аваад номын баярт хамт очоорой. 

#12 Номтой болзоо хийх

Номын баяр арай "хол" мэт санагдаж байвал өөрсдийн номын баярыг хийгээрэй. Өөртөө байгаа түүнд уншуулахыг хүссэн номоо бэлэглэж ч болох юм.

#13 Хамтдаа сайн дурын ажил хийх

Хамтдаа сайн үйлсийн, сайн дурын ажил хийх нь дурсгалтай төдийгүй бусдад өгч буй хамгийн том тус болох юм шүү. Сайн дурын ажил хийх боломжтой байгууллагуудыг эндээс хараарай. 

#14 Парк дээр тоглох

Зун болоогүй ч дулаахан өдрүүдэд Парк ажиллаж байгаа шүү. 

#15 "Спортлог" болзох

Ярилцаж байгаад хэн хэнийх нь дуртай аль нэг спортоор хичээллэхээр товлон болзоорой. 

#16 Дугуй унах, дугуйтай аялах

#17 Уран зургийн үзэсгэлэн хамт үзэх

Улаанбаатарын онцлох галерейнүүдийн мэдээллийг эндээс  хараарай. 

#18 Хамтдаа музей үзэх

Музей дотор ороход түүх, орон зай, цаг хугацаагаар аялах шиг, дотогш өнгийх мэт гайхалтай мэдрэмж эрхгүй төрдөг. Яг одоо ч зорин очих боломжтой музейнүүдийг эндээс хараарай.

#19 Ууланд гарах

Хамгийн сонгодог бөгөөд эрүүл болзооны нэгийг энэ хавар мартаж болохгүй ээ. 

#20 Кино үзэх

Гэхдээ энэ удаа кино театрт биш өөр өөрсдийнхөө хамгийн дуртай нэг нэг киног үзэхээр болзоо товлоорой. 

#21 Дундын "playlist" нээж, дуртай дуунуудаа хуваалцах

Youtube, Spotify гэхчлэн өөрсдийн ашигладаг платформ дээрээ дундын дууны жагсаалт нээгээрэй. Spotify дээр хамтын жагсаалт нээх аргыг эндээс , Youtube дээр нээх аргыг эндээс  үзээрэй. 

#22 Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах 

Зөвхөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гадна өөр хүрээлэнгүүдээр ороод үзээрэй. Эндээс  байршлыг нь хараарай. 

#23 Жазз хөгжим сонсох 

Fat Cat  жазз клубын энэ сарын хөтөлбөрөөс харж байгаад дуртай тоглолтоо зориорой.

#24 Хамтдаа мод тарих


#25 Нар шингэхийг харах

Үдшээр уулзаад хот харагдах газраас нар шингэхийг хараарай. Дулаахан хувцсаа авч, цаг агаараа шалгахаа мартуузай. 

#26 Натур-т гарах

Байгальд зураг зуран суудаг зураачдыг санаж байна уу? Тэгвэл зурагтай болзоо хамгийн таатай бөгөөд дурсгалтай нь байх болно.

#27 Юу ч хийлгүй зүгээр л хамт байх

 Заримдаа бид нэгэнтэйгээ хамт байгаа хэр нь л бүрэн дүүрэн анхаарч чаддаггүй, өөр зүйл хийсээр л байдаг. Тиймээс энэ намар утас, интернэтээ унтраагаад өдрийг 100 хувь нэгэндээ зориулаарай.  

#28 Хайртай амьтнаа хамт салхилуулах

#29 "Кино шиг" зугаалга зохиох

Яг л кинон дээр гардаг шиг гоё дэвсгэр, амттай зүйлсээр дүүрэн богц, спикер аваад аялалд гараарай. Хот дотроо, эсвэл хотоос жаахан гараад өөрсдийн тухтай орчныг бүрдүүлээрэй. Нэгнээсээ асуулт асууж, ярилцаж, ном уншиж, хөгжим сонсож, бүр бүжиглэж ч болно. 

#30 Од харах

Одон Орон Геофизикийн Хүрээлэнд очоод од харах аялалд гараарай.

#31 Хаданд авирах, шүхрээр буух ... Ямар нэг "экстрим" зүйл хийх

#32 Хамтдаа амьтны кафед очин, өхөөрдөм амьтдыг эрхлүүлэх

Эсвэл хэн хэн нь амьтанд хайртай бол амьтны хоол бэлтгээд замдаа таарсан муур, нохойнд өгөөрэй. 

#33 Амьд хөгжмийн тоглолтод очих 

Дуртай хамтлаг, дуучдаа ярилцаж байгаад тоглолтыг нь "анаж" байгаад очоорой. 

#34 Хамтдаа хоол идмээр байна уу?

Тэгвэл өөрийнхөө дуртай хоолыг түүнд захиалж, түүний дуртай хоолыг харин өөрөө идээрэй. Хүний дуртай хоол түүний талаар ихийг хэлдэггүй гэж үү?

#35 Кофетой болзоо

Сэрүүхэн өдөр кофе шопт уулзан хүссэн сэдвээрээ халуун дотно яриа өрнүүлээрэй. Дуртай уух зүйлээ захиалаад л, өөр юунд ч санаа зоволгүй одоо цагийг мэдрээрэй. 

#36 Байрны урд талын тоглоомын талбайд хүүхэд насаа дурсан хүссэнээрээ тоглох

#37 Урлагтай хамт болзох

Шинэхэн зарлагдсан жүжиг, балет, дуурийн үзвэр үзээрэй. Та хоёрт мартагдашгүй дурсамж, мэдрэмж үлдээх болно. 

#38 Хамт "playstation" ч юм уу, нэгнийхээ тоглох дуртай тоглоомыг тоглох

Үнэхээр хөгжилтэй байх болно   

#39 Хамтдаа амрах

Сайхан амрах шиг ая тухтай болзоо хаана байх вэ? Нэг өдөр гэртээ тухлан, амттай хоол хийж идэн, өдрийг хүссэнээрээ өнгөрүүлээрэй 

#40 Зөвхөн өөрсдийн сонирхолд нийцүүлэн энэ хаврын сонирхолтой болзооныхоо жагсаалтыг гаргаарай. Дараах нийтлэлүүд танд хэрэг болж мэдэх юм.

Энэ зун хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 40 САНАА

Зуны сүүлч, намрын эхэнд хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 22 САНАА

Намрын болзооны 30 санаа: Навчис, кино, номын баяр, яруу найргийн үдэш

Номонд дуртай хүнтэй болзох 8 "хөөрхөн" санаа


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
12 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зулаа 2023.05.05 192.82.64.248

хэрэгжүүлээд ямар байсан талаар бичнээ кккк

0 Хариулах