Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Фото сурвалжилга | “PAI Matrix” шилдэг дижитал төлбөрийн шинэчлэлийг Монголд нэвтрүүлж байна


Банк санхүүгийн салбарын технологийн шийдлүүд цаг тутам хөгжин шинэчлэгдсээр, дэлхий нийтээр цоо шинэ эрин үеийн дижитал төлбөр тооцооны дэвшлүүд, эрсдлээс өндөр түвшинд хамгаалах менежмент, цахим луйвар залилангаас сэргийлэх цаг үеийн шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. "Bottomline Technologies" компани, Монгол улс дах албан ёсны төлөөлөгч PaiMatrix, Монголын Банкны Холбоо хамтран банк санхүүгийн байгууллагуудын удирдах түвшний төлөөллүүдийн хамт "Монгол дахь дижитал төлбөр тооцоо" үйл ажиллагааг Пүрэв гарагт /2023.05.11/ зохион байгуулж, салбарын чухал шийдлүүд, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ. 

"PAI Matrix” компаний Гүйцэтгэх захирал Яайр Жакоб Порат "Хил хязгааргүй төлбөр тооцооны эрин үеийн хориг арга хэмжээний хяналт" илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд "Би анх 1996 онд Монголд ирсэн. Өдгөө 27 жил өнгөрч, Монголын төлбөр тооцоо, банк санхүүгийн салбарын хөгжил жилээс жилд хурдтай өөрчлөгдөн хөгжсөөр, өдгөө дэлхийн чиг хандлагад нийцэх шинэ финтек шийдлүүдийг уян хатан нэвтрүүлж буйд баяртай байна. Шинэ технологийн тусламжтайгаар өөрчлөгдөж буй бизнес төлбөр тооцооны салбарын таамаглашгүй ирээдүйд бид бэлэн байж чадна" хэмээлээ. 

1997 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж буй "PAI Matrix” компани нь салбар салбарын дэлхийд тэргүүлэгч арваад компаний технологийн шийдлүүдийг Монголд амжилттай нэвтрүүлж буй шинэ шийдлийг нэвтрүүлэгч юм. Энэ удаа  "PAI Matrix” компани нь банкны салбарын финтек шийдлүүдийг "Bottomline Technologies" компанитай хамтран Монгол банк, санхүүгийн байгууллагуудад санал болгон, амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

"Bottomline Technologies" компаний Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Эли Шошани "Монгол улс дах Дижитал төлбөр тооцоо болон гадаад төлбөр тооцооны үйлчилгээний танилцуулга" сэдвээр илтгэл танилцууллаа.

Салбартаа тэргүүлэгч "Bottomline Technologies" компани нь бизнесийн төлбөрийн автоматжуулалтын технологийн шинийг санаачлагч, төлбөр тооцоо, үнэт цаас, мессеж үйлчилгээний SaaS платформыг олон улсад нийлүүлэгч бөгөөд тус компаний шийдлүүд өдгөө 92 улсад нэвтэрч, дэлхий даяар 2300 гаруй харилцагчтайгаар үйл ажиллагаа явуулан, АНУ-ын топ банкнуудын 90 хувь нь тус компаний финтек шийдлүүдийг нэвтрүүлсэн, дэлхий даяар жил бүр тэрбум гаруй гүйлгээг амжилттай хийж байна. 

Мөн "Bottomline Technologies"-ийн цахим луйвар, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх платформ, эрсдэлд суурилсан хандлагын ач холбогдлыг "Цахим луйвар болон дотоод луйврын танилцуулга" илтгэлээр Эли Шошани танилцууллаа. 


Дотоод цахим луйвартай тэмцэх нь гадны луйвартай тэмцэхийн нэгэн адил чухал аж. 2022 онд 53 улсад явуулсан "Дэлхийн эдийн засгийн гэмт хэрэг, залилан" судалгаагаар нийт цахим луйврын 43 хувь нь гадны, 31 хувь нь дотоод, 26 хувь нь аль алиныг нь хамарчээ. "Bottomline Technologies"-ийн "Бичлэг хийх, дахин тоглуулах шийдэл" (Record and Replay Solution) нь байгууллагын ажиллуулж буй программууд дахь дотоод болон гадаад хэрэглэгчдийнхээ үйл ажиллагааг бүртгэх шинэ шилдэг шийдэл юм. 


Үйл ажиллагааны үеэр Монголын Банкны холбоо, Төрийн банк, Монгол Банк, ХасБанк, ХААН Банкны төлөөллүүд банкны үйлчилгээний боломжуудыг нэмэгдүүлэх, ачаалал өндөртэй банкны үйл ажиллагааны ач холбогдлыг таних, шинэчлэл хийх боломжууд орлогын эх үүсвэр, ирээдүйн хэв маяг, шинэчлэлийн төлөвийг таамаглах зэрэг сэдвээр салбарын нэн чухал мэдээллийг хэлэлцэн ярилцсан юм. 

 "Монгол дахь дижитал төлбөр тооцоо" арга хэмжээний төгсгөлд банк санхүүгийн салбарын төлөөллүүд нетворкинг хийн, салбарын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар чөлөөтэй санал бодлоо солилцож байв. 

Холбоотой нийтлэл: 

Фото сурвалжилга | Дэлхийн технологийг Монголд нэвтрүүлэх “PAI Matrix”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
13 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.