UBLife Logo
Newsfeed

Ийм л бүүдгэр өдөр хийж баймаар 6 зүйл

Ийм л бүүдгэр өдөр хийж баймаар 6 зүйл

Та бүхэндээ бүрхэг, бүүдгэр бас цас хаялсан өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр л хийж баймаар зүйлсийг танд санал болгох гэж байна. Туршаад үзээрэй. 


1. Захиа эсвэл шүлэг бичиж үзэх

Хэрэв та урьд нь хэн нэгэнд захиа бичиж байгаагүй бол өнөөдөр бичээд үзээрэй. Сэтгэлийн гүнд байх мэдрэмжээ ил гаргах гээд үзээрэй. Та өмнө нь хэзээ ч захиа эсвэл шүлэг бичиж үзэж байгаагүй ч хамаагүй. Таны дотроос ямах үг гарах нь сонирхолтой биш гэж үү?

2. Өөртөө зориулан шинэ ном худалдаж авах

Яг одоо номын дэлгүүрээр зочлоод, өөрт хамгийн их таалагдаж байгаа номоо шууд худалдаж ав. Бүү эргэлз. Танд хэрэгтэй үгс тэр дотор нуугдаж байгаа ч юм билүү. Дэлгээд шууд нэг нүүрийг нь сонгоод хүссэн мөрөө уншаад үз. Ямар нэг чухал үг тэнд байгаа гэдэгт итгээрэй. 

3. Хүнгүй газраар зугаалах

Улаанбаатар хотод хүнгүй газар олно гэхээр яг одоо хаана байж болох вэ? Ямар нэг цэцэрлэг, тоглоомын талбай, парк... Яагаад заавал бүүдгэр өдөр бид ганцаараа байхыг эрэлхийлдэг учрыг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ийм өдрийг өөртэйгөө цуг цагийг өнгөрүүл гэж бурхнаас өгч байгаа бэлэг юм шиг л хүлээж авах хэрэгтэй.

4. Огт чаддаггүй зүйлээ яаж ийгээд оролдоод үз. Гоё, мундаг болох албагүй

Би лав огт зурж чаддаггүй. Зураад л байдаг байсан ч үнэндээ чaддаг хүмүүсийн хажууд бол хүүхдийн сараачсан цаас л гэсэн үг. Гэхдээ би хичээсээр байгаад зурж, гитар балбаж байгаад дуу зохиох гэж оролдон, чадахгүй байлаа ч даашинз оёж үзсэн. Та компьютер тоглоом тоглоод үзсэн ч болно. Эсвэл караоке ороод нэг цаг ганцаархнаа хүссэнээрээ дуулж байгаад гараад ир. Юу ч байсан та эцэст нь нэг гоё мэдрэмж, дурсамжтай үлдэнэ.

5. Танихгүй хүнтэй ярилцаж үзэх

Харилцан ярианаас их зүйлийг ойлгож, мэдэрч болно. Тэр хүний амьдралыг, бодлыг сонсох нь таны амьдралд шинэ салхи оруулах мэт байх болно.

6. Даарч бээрсэн хэн нэгэнд халуун цай авч өг

Боломжтой бол нэмээд жаахан идэх юм. Даарч зогссоор CU-д орж ирсэн нэг өвөөд цай авч өгч байхдаа би үнэхээр зөв зүйл хийж байгаагаа мэдэрч, түүнээсээ аз жаргал авч байсан. Бас гудамжны амьтдыг хооллоорой. Бид тэдний ямархан хэцүү амьдрал туулж явааг мэдэхгүй шүү дээ. Нэгэндээ ийм л өдөр илүү эелдэг, хайр дүүрэн сэтгэл гаргах хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.