Энэ оны 5 сарын 10-нд цацагдсан "Хатан хаан Клеопатра" цуврал Rotten Tomatoes сайт дээр үзэгчдээс 2 хувийн үнэлгээ авлаа.

Жада Пинкетт Смитийн гүйцэтгэх продюсероор нь ажилласан тус бүтээл саяхныг хүртэл 1 хувийн үнэлгээтэй явж байсан бөгөөд нэмэгдээд нэмэгдээд хоёр хувь болж өссөн байна.

Кино нээлтээ хийн гарахаасаа өмнө л хэл ам дагуулаад байсан бөгөөд түүхийг гуйвуулсан гэх шалтгаанаар маш их шүүмжлэлд өртөж, Клеопатрагийн дүрд жүжигчин Адель Жэймсийг тоглуулсныг эсэргүүцэж байв.

Дээрээс нь тус бүтээлийг "Баримтат кино" хэмээн нэрлэсэн нь хүмүүсийн дургүйг хүргэжээ.
Энэхүү кино бол баримтат биш харин "fantasy" бүтээл. Дээрээс нь аймшигтай жүжиглэлт, маш муу зохиолтой.
Үүнийг яаж баримтат кино хэмээн нэрлэж чадаад байгааг нь гайхаж байна.
Хэрэв энэ баримтат кино юм бол Game of Thrones ч бас баримтат кино гэх мэт сэтгэгдлүүд киноны доор урссан байна.

Энэхүү киноны араас хүмүүс олон янзын мийм хийж байгаа юм.
Элон Маскын тухай бодит түүхийг хүлээж тэсэхгүй нь.

Мөн туйлын баавгайны тухай.

Барак Обамагийн дүрд Райан Гослин

Мессигийн тухай баримтат киног ч бас ингэж хийнэ байх.
