UBLife Logo
Кино

Жонни Деппийн шинэ киноны араас үзэгчид суудлаасаа босон 7 минут алга ташжээ

Жонни Деппийн шинэ киноны араас үзэгчид суудлаасаа босон 7 минут алга ташжээ

2022 онд хуучин эхнэр Амбер Хёрдтой хийсэн шүүх хурлын дараагаас олон нийтийн нүдэнд тэр болгон өртөөгүй жүжигчин Жонни Депп Каннын кино наадмын үеэр нээлтээ хийсэн 'Jeanne Du Barry' кинонд тоглосон билээ. 

Киноны дараа нулимсаа тэвчин суугаа Жоннигийн дүр төрхийг буулгасан зураг интернэтээр нэг тараад байна. Тус киног найруулан гол дүрд нь тоглосон жүжигчин Майвенн мөн адил нулимсаа барьж ядан уйлж байлаа.

Жүжигчин Жонни Деппийг Каннын кино наадамд хүрэлцэн ирэхэд гадаа нь мянга гаруй шүтэн бишрэгчид нь хүлээн зогсож байв. 

“Jeanne Du Barry” кинонд Майвенн 18-р зууны Францын ажилчин ангийн эмэгтэй Жанна Воберньегийн дүрд тоглосон бөгөөд тэрээр нийгмийн зиндаагаа ахиулан XV Людовик хааны амраг болсон юм. Эмэгтэйн ажилчин ангиас гаралтай байдал нь ордон даяар хүмүүсийн анхаарлыг татаж, олон үйл явдал ар араасаа хөвөрч буй тухай өгүүлдэг аж. 

Энэ бол шүүх хурлын дараа тоглосон түүний хамгийн том бүтээл юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
4
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.