
Сүхбаатар аймагт анх удаа "Муурны фестиваль" болжээ
МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар өчигдөр Баруун-Урт хотод Муурын фестивалийг анх удаа зохион байгуулжээ. МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүн Ц.Оюундэлгэр санаачлан зохион байгуулсан энэхүү тэмцээнд гэрийн тэжээвэр муурнууд эзэдтэйгээ ирж оролцжээ.
Халамжтай муур, Сэргэлэн муур, Ганган муур зэрэг төрлүүдэд байр эзлүүлж шагнасан байна гээд бод доо.
Энэхүү арга хэмжээний үеэр муурыг арчилж хайрлах, асрахад юу анхаарах талаар мэргэжлийн хүн зөвлөгөө өгчээ.
Баруун-Урт сумын 2 дугаар цэцэрлэгийн бяцхан сурагчид муурны тэмцээнийг үзэж сонирхон, амьтдыг эрхлүүлцгээжээ. Гэрийн тэжээвэр амьтад бол гэр бүлийн гишүүн бөгөөд ямар ч амьтан хайрлуулах эрхтэй гэдгийг улам бүр хүмүүст түгээж, ийм хөөрхөн арга хэмжээ зохион байгуулсанд нь баяр хүргэе. Хайр шүү!
Эх сурвалжийг ЭНД дарж сонирхоно уу.