Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Увс нуур, Тэсийн гол орчимд 150 гаруй "Хонин тоодог" бүртгэгджээ


Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан газрын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, Франц улсын шувуу судлаачдын хамтарсан Олон улсын экспедиц “Хонин тоодог” шувууны тоо, толгойг тогтоох, шувууны тархац нутгийг судлах, “Жороо тоодог” шувууг тэмдэглэх судалгааг 5-р сарын 12-25-ний өдрүүдэд хийжээ. 

Тус судалгаагаар Увс нуурын дархан цаазат газрын Торхилог хэсэгт 100 гаруй, Тэсийн голын нөөц газрын Нарийны хөдөөд 50 гаруй хонин тоодог бүртгэгдсэн байна. Улмаар хоёр хонин тоодогт мэдээлэл дамжуулагч зүүж, шилжилт хөдөлгөөнд нь хяналт тавина, судалж байгаа аж.

Хонин тоодог бол Монгол орны умард нутгаар томоохон голын хөндий төдийгүй хээр тал, тариан талбай бүхий бүс нутгаар тархсан, хамгийн хүнд жинтэй нисэж чаддаг шувуу юм. Биеийн уртаар эр нь 90-108 см, эм нь 75-85 см байдаг. Бие гүйцсэн эрийн бодгалийн толгой, хүзүү цагаан, нуруу бор шаргал ба жижиг бараан хүрэн толгойтой. Биеийн доод хэсэг бүхэлдээ цагаан, шанааны доороос урт цагаан “сахал” мэт өд үржлийн үед тод харагдана. Эм нь эртэй адилхан ч хүзүү бор шаргал, нарийхан, биеэр жижиг, далавчны дээрх цагаан судал жижиг байдгаараа ялгарна. Хошуу шаргалдуу бараан саарал, хөл бор саарал.

Нүүдлийн, өндөглөдөг, маш ховор тохиолдох зүйл. Эрэгчин шүхэрлэх буюу орооны бүжиг хийх үедээ тод цагаан бухал өвс мэт алсаас харагддаг. Тэд ургамлын үр, үндэс, үндэслэг иш, булцуу, үржлийн үедээ царцаа, голиогоор хооллодог аж. Хонин тоодог 2016 онд Монголын Улаан номонд оржээ.

ЗурагТайлбар



Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.04
Playlist: Өнөөдрийнх шиг ийм л цаснаар сонсож баймаар 10 дуу
холбоотой мэдээ
1
2023.11.19
“Дэлхийн нохой” газрын зураг
2
2023.08.08
8 сарын 30-нд ховорхон тохиох "Цэнхэр сар" мандана
3
2023.08.04
Онон-Балжийн голыг ЮНЕСКО-гийн “Шим мандал”-ын нөөц газарт бүртгэлээ
санал болгох
1
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
Уржигдар
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
3 өдрийн өмнө
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.