Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүүхдүүдээс л сурч болох хамгийн гоё, сэтгэлд дулаахан 8 зүйл


Хүүхэд хамгийн сайн багш гэдэгтэй та санал нэгдэх үү? Хүүхэд байхдаа мэддэг байсан ч том болох тусмаа бага багаар мартаж буй "хөөрхөн" зүйлсийг хүүхдүүд л бидэнд сануулж өгдөг. Тэднээс юу юуг сурч болно гээч? 

#1 Мэдрэмжээ илэрхийлэх Инээмээр байвал инээж, уйлмаар байвал уйлж, гомдлоо ч дор нь илэрхийлэх зэргээр хүүхэд мэдрэмжээ хэнээс ч нуулгүй шууд л илэрхийлж чаддаг. 

#2 Юм бүхнийг сониуч нүдээр харах 

Хүүхэд амьдралын бүхий л гайхалтай зүйлсийг сониучирхан, амьдралын сайхныг мэдэрч чаддаг. Хүүхэд нас гэдэг бүхэлдээ танин мэдэх, шинээр турших, шинэхэн адал явдал байдаг шүү дээ. 

#3 Хайрлах Хүүхэд сэтгэл нь шархлах вий, хариу авахгүй байх вий гэж хайрладаггүй. Тэд зүгээр л хайрладаг. Чин үнэн, цайлган цагаахан хайрыг бид хүүхдүүдээс суралцаж чадна. 

#7 Хөгжилтэй байж, тоглож, инээх

Хүүхдүүд тоглон хөгжилдөхөд хүмүүс юу гэж хэлэх, харах нь ч сонин биш. Тэд хэрхэн хөгжилдөх, нэгхэн ширхэг модыг ч уран төсөөллөөрөө амьдруулан үлгэрийн ертөнцийг бүтээн бүтээлчээр тоглож чаддаг. 

#5 Мөрөөдөл, ид шид, гайхалтай зүйлст итгэх

Ид шидийн ертөнц, томчуудын төсөөлөлд ч баймааргүй нууцлаг гайхалтай бүхнийг хүүхэд уран төсөөллөөрөө бий болгох чадалтай. Хүүхэд байхдаа та ч бас хэдэн цагаар ч хамаагүй мөрөөдөж, ид шид, ганц эвэрт, үлгэр домог, ер бусын зүйлст итгэдэг байснаа эргэн санаарай. 

#6 Айдасгүйгээр хүссэнээ хийх, айлгүйгээр асуулт асуух Хүүхдүүд "Яагаад" гэх асуултаар дүүрэн байдаг. Тэд айлгүйгээр асууж, юмсыг гүнд нь хүртэл сонирхож, түүгээрээ ид шидийг бүтээгч нар юм. 

#4 Жижигхэн зүйлсийг ч анзаарах

Нийтлэлийн 3 ба 7 тоо солигдсоныг та анзаарсан уу? Хэрвээ хүүхдүүд байсан бол тэд шууд л анзаарах вий. "Жижигхэн зүйлсийг ч анзаарч байгаарай. Та эргэн хараад үнэхээр том зүйл байсныг нь ойлгох болно" гэх үг ч бий. Хүүхдүүд шувуудын жиргээ, бяцхан салхи, жижигхэн чулууг ч анзаарч чаддаг гайхалтай "улс". 

#8 Хөдлөх, хөөцөлдөж гүйх, "дүрсгүйтэх"  

Хүүхэд байхдаа өдөржин хөөцөлдөн гүйж, хүссэнээрээ дүрсгүйтэн, оройжин тоглосон ч хөгжилтэй байдаг байснаа та санаж байна уу? Том болох тусам бид хөдлөх нь багасаж, хөдөлгөөнгүй суух нь ихэсдэг. Хэрхэн дүрсгүйтэж, хөөцөлдөхийг хүүхдүүд маш сайн мэднэ. 

Illustrations: _Dotorhun_

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
10 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
13 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.