Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Bohemian Rhapsody" дуу анх "Mongolian Rhapsody" нэртэй байжээ


Дэлхийн хамгийн алдартай, хүн болгоны хэзээ нэгэн цагт сонсож, бүр даган дуулж байсан дуу бол "Queen" хамтлагийн "Bohemian Rhapsody" билээ. 1975 онд цацагдсан цагаасаа хойш сая сая хувь зарагдаж, бүх чартуудыг тэргүүлсэн тус пууны анхны нэр нь яг үнэндээ "Mongolian Rhapsody" байсныг The New York Times нэгэн нийтлэлээрээ цацлаа.

Фредди Меркуригийн эхний ноорог дээр үнэхээр л нэр "Mongolian Rhapsody" гэж байсан байна. 

Өнгөрөгч 9 сард Фреддигийн хэд хэдэн зүйл дуудлага худалдаагаар зарагдсаны дотор "Bohemian Rhapsody" дууны 15 нүүрбүхий ноорог байсан бөгөөд хамгийн эхний нүүрэн дээр "Mongolian Rhapsody" гэж бичсэнийхээ араас "Mongolian" гэх үгийг хасан "Bohemian" болгон өөрчилсөн бичиг нь үлдсэн байна.

Тэрхүү цаасны зураг ирэх 6 сарын 8-нд олон нийтэд хүртээл болж тавигдах гэнэ. Энэ тухайд ном, гар бичмэлийн мэргэжилтэн Габриель Хитон гэх хүн "'Mongolian' болон 'Bohemian' гэх хоёр үг адилхан ритмтэй. Тэр таарах зөв үгээ хайж байсан нь ойлгомжтой" хэмээн хариулжээ.

Гар бичмэлийн бусад хэсэгт "Монголын" буюу "Mongolian" гэх үг өөр хаа ч гараагүй байна. Одоо тэрхүү ноорог цаас 1.5 сая ам.долларын үнэ хүрээд байгаа аж.

"Queen" хамтлагийн албан ёсны хөрөг бичээч Жим Женкинс мөн энэхүү нэрний тухайд огт дуулж байгаагүй бөгөөд Фреддиг дууныхаа үгнүүдийг тайлбарлах дургүй байсныг нэмэн дурсжээ.

Түүний ноорог дээрээс дууны үгнүүддээ хэрхэн засвар хийж, олон янзаар оролдож үзэж басйныг харах боломжтой байна.

Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
Уржигдар
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.