Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Леонардо Ди Каприо, Жижи Хадид нар эцэг эхийн хамтаар оройн зоог барьжээ


Жижи Хадид, Леонардо Ди Каприо нарын цуу яриа дахин сэргэж байгаа бололтой. Энэ оны эхээр өрнөсөн хоромхон зуурын хайр дурлалын дараа Хадид, Ди Каприо хоёр Лондонд ижил газар, ойролцоогоор ижил цаг үед харагдсаны дараа бүх зүйл нэлээд ноцтой болж эхэлсэн тухай “Daily Mail” мэдээллээ. Хосуудын хайр дурлал дуусаагүй байгаа бололтой. 

“Daily Mail”-ийн мэдээлснээр, мягмар гарагийн орой Ди Каприо эцэг эх Жорж Ди Каприо болон хойд ээж Пегги Фаррар нарын хамт Лондон дахь “Chiltern Firehouse” зочид буудлаас гараад ойролцоох Кантон ресторан болох “China Tang” руу явж байхыг харжээ. Ди Каприогийг явсны дараахан Хадид “Chiltern Firehouse”-аас гарч машинд суун Ди Каприогийн байгаа ресторан руу явсан байна. Ирсэн цагийг харгалзан үзэхэд энэ нь төлөвлөсөн болзоо байсан уу эсвэл зүгээр л тохиолдлын уулзалт уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч хэдхэн цагийн дараа Ди Каприо болон түүний эцэг эх зочид буудал руу буцаж очихоор хоолны газраас гарсан бөгөөд Хадид хэсэг хугацааны дараа араас нь явсан байна.

“TMZ” мөн Хадид, Ди Каприо нар энэ долоо хоногийн эхээр Британийн “Vogue” сэтгүүлийн Эдвард Эннинфулын зохион байгуулсан 20 хүний оройн зоог барьсан “China Tang”-д дахин уулзсан тухай хуваалцжээ. Хосууд 5-р сард Нью-Йорк хотын төвийн “Сохо” хороололд дахин оройн зоог барьсан ч бие биентэйгээ ойр суугаагүй бөгөөд шөнийн 2 цагийн орчимд тусдаа гарцгаасан байна.

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шинэ жилийн бэлгэнд гар утас байвал ямар вэ?
2
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
3
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.