
"Дассанаас чинь өөр" видеонд нуугдсан далд утга бүхий 9 хэсэг
Дассанаас чинь өөр! Телевизийн сурталчилгаа яагаад заавал нэгэн хэвийн байх ёстой гэж? Өөрийн хэв маяг, шинэлэг өнгө аясаараа ялгарч буй М банкны "Дассанаас чинь өөр" шинэ телевизийн сурталчилгааг та үзсэн байх. Харин хоёрхон минутын сурталчилгааны видеонд нуугдсан далд утга бүхий хэсгүүдийг анзаарсан эсэхээ шалгацгаах уу?
#1 Шинэ эхлэл. Гүйлгээний дүн дээрх 111,100 тоо бол шинэ зүйлийн эхлэлийг уриалдаг 1111 тоо юм. Шинэ эхлэл, шинэ бүхэнд ийнхүү далд утга бүхий тоогоор дамжуулан уриалж буй нь үүнээс харагдана.
М банкны анхны сурталчилгаа видеоны төгсгөлд "Банкны шинэ үе тантай цуг эхэлж байна" гэх зурвас гарсан бол сүүлийн видео 1111 тоогоор эхэлсэн нь банкны шинэ үе аль хэдийн эхэлсэн болохыг харуулж байна шүү.
#2 Буйдан шиг л тухтай. Видеоны эхлэл хэсэгт элсэн цөлд буй залууг харуулдаг. Тэгвэл М банк яг л цөл дэх тухлаг буйдан мэт хамгийн хялбар, тухтай үйлчилгээтэйг ийн дүрсэлжээ.
#3 М банкны анхны "Цаг нь ирлээ" видеотой нягт холбоотой, үргэлжилсэн дүрслэлүүд.
Аль аль видеонд гарч буй энэхүү эмэгтэйн дүр нь уламжлалт банкны теллерийг төлөөлдөг. Шинэ эринд банкны урт дараалалд цаг заваа гарздан хүлээх хэрэггүй, хурууны үзүүрээр л банкны үйлчилгээ авч болдог болсныг М банк ийнхүү усан доорх дараалалд хүлээж буй хүмүүсээр харуулсан юм.
Тэгвэл шинэ сурталчилгаанд эхний теллер гол дүрийн эмэгтэйгээс "Дижитал зээл авахын тулд цалингаа заавал М банкаар авдаг байх хэрэгтэй юу?" гэх хэвшмэл асуултыг асууна. Мэдээж хариулт нь "Заавал шаардлагагүй".
#4 Эхний сурталчилгааны 283 тоог анзаарсан уу? 283 тоо нь "сахиусан тэнгэрийн тоо" гэгддэг бөгөөд санаа зовнил, айдсаа орхин чөлөөлөгдөж, бодол санаа үйл хөдлөлөө сайжруулах цаг нь болсныг сануулдаг тоо юм.
Шинэчлэх хэрэгтэйг ийн 283 тоогоор харуулсан бол шинэ видео аль хэдийн шинэчлэгдэн, чөлөөлөгдсөн өнгө аясыг мэдрүүлж буй нь эхний видеоны үргэлжлэл болохыг харуулна.
#5 Цасан бөмбөлөг. Видеоны маш олон эд хогшилтой хэсэгт цасан бөмбөлөг гарч ирснийг анзаарсан уу? Хэрэгтэй хэрэггүй олон зүйлд анхаарлаа хандуулснаас цэвэрхэн, цөөн, чухал зүйлээ л авч үлдэх шинэ эриний минимал сэтгэлгээг энэ хэсэгт шингээжээ.
Энэ цасан бөмбөлөг өмнөх видеонд ч бас 283 гэх банкны дарааллын хуудасны хамт гарсан. Улиг болсон урт дараалал бүхий уламжлалт банкийг орхин, гэрэлтэй хаалга руу гарч буй нь уран төсөөлөл бүхий далд утгатай юм гээч!
#6 Видеоны гол дүрийг эмэгтэйн дуу хоолой танил санагдаж байгаа биз?
Тэр М банкны брэндийг төлөөлөгч бөгөөд урьд нь зөвхөн дуу хоолой нь гардаг байсан бол энэ удаа дүр төрхөөрөө бидэнтэй уулзлаа шүү дээ. Түүний сайн анзаарвал дизайнер Ховард Миллерийн "Бид чадна" гэх постер зургийг санагдуулна. Бид чадна, тийм үү?
#7 8 сарын 25. Энэ өдрийг санаж байна уу?
Энэ бол М банк олон нийтэд нээлтээ хийсэн, фэйсбүүкт анх банкны аппликейшнээ зарласан пост оруулсан өдөр. Аль аль видеонд хэрэггүй хэсэг, хэрэггүй тоо ч байхгүй бүгд далд утга бүхий утга учиртай хэсгүүдээс бүрджээ.
#8 Хүн бүрт тохирсон гэдгийг энгийн л малгайгаар харуулчихна.
Видеоны энгийн минимал боловч гүн гүнзгий утга учиртайг хоёр өөр насны хүнд тохирсон малгайг нь өгч буйгаар харуулжээ. Зарим зүйлийг заавал тайлбарлах албагүйгээр үзэгчид үлдээн, үзэгчийг хүндэтгэсэн нь үүнээс харагдана.
#9 Харин танд ямар санагдав?
М банкны сүүлийн сурталчилгаа "Дассанаас чинь өөр" байж чадсан уу? Өөрийн мэдрэмжээ хуваалцан, өөрийнхөө анзаарсан далд утгуудыг сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Өөр хэн нэгэн анзаараагүй ч юм бил үү, тэ?
Эхний сурталчилгааны видео:
Дассанаас чинь өөр.
Ганц л татчих: М банк
Иргэн М 2023.06.22 103.229.176.132
Үгүйээ төрийн банкны эмээ өвөө нар л банкинд оочирлодог биздээ. Үнэндээ хоцорсон маркетинг хийгээл байгаа санагддагдаа... Эргэн тойрон юу болж байгаагаа мэддэгүй хүмүүс байдынмуу онлайн банк ашиглахгүй ч монголчууд чинь 21 аймгаараа мобайл банкыг бол аймар л ашигладаг шд
0 0 Хариулах
Зочин 2023.06.23 66.181.161.49
Mobile bank ashiglaad neobank bolchdg bol bvgd neo boloh bsan shu. Hamgiin gol n vilchilgee n digital bh ysto.
0 0 Хариулах
Зочин 2023.06.22 192.82.66.25
Банканд дугаарладаг үе өнгөрсөн ч, онлайн банкыг ч аймар амархан болгочихсон санагддаг даа. Бусад банкны олон үйлдлийг нэг л товчоор шийдчихсэн
0 0 Хариулах