UBLife Logo
Аялал

Аялалд гарч буй хүн бүхэнд хэрэгтэй ХУВЦАС БАГЛАХ 17 ухаалаг арга

О.Анхзаяа
О.Анхзаяа
Аялалд гарч буй хүн бүхэнд хэрэгтэй ХУВЦАС БАГЛАХ 17 ухаалаг арга

1. Юуны өмнө аялалдаа зайлшгүй хэрэгтэй хувцас хэрэглэлээ гаргаж бэлд. Эртнээс бэлдэх тусмаа л сайн. Эс тэгвээс яарч сандарсан үед хийсэн зүйл ямагт асуудалтай байдаг шүү дээ.

2. Хувцас хооронд хатаадаг цаас хавчуулбал үнэр орохгүй, үргэлж шинэ мэт сайхан мэдрэмж төрүүлэх болно.

3. Оймснуудаа гутлан дотроо хийж чемоданыхаа зайг хэмнэ.

4. Хэрвээ та линз зүүдэг бол хуучин линзныхээ хайрцгыг хаях хэрэггүй шүү. Хожим аялал, зугаалгад явахдаа тэр савыг ээмэг, бөгжний хайрцаг болгон ашиглаж болно.

5. Урт, овортой хүзүүний зүүлтүүдээ орооцолдуулахаас сэргийлэх нэг сайхан арга бий. Хуучин скочны голыг ашиглаж “мөнхийн зовлонгоосоо” салах боломж байна.

6. Харин жижиг зүүлт, гинжийг сорууланд хийгээд л орооцолдуулахаас хамгаалж болох юм.

7. Нүүр цэвэрлэгч, шампунь зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд аяллын үед асгарч хувцас хэрэглэлийг бохирдуулчих гээд байдаг талтай. Тэгвэл гялгар уутаар амсарыг нь боож асгарахаас сэргийлж болно.

8. Хэрвээ та хүүхэдтэйгээ аялалд гарах гэж байгаа бол өдөр бүрийнх нь хувцсыг ангилж бэлдэхэд л хангалттай. Ингэснээр таны амьдрал тун хялбар болно гээч.

9. Хувцаснуудыг хуйлж хийснээр чемонданыхаа зайг ямар их хэмнэж болохыг та мэдэх үү?

10. Малгайн дотроо хувцас хийж хэлбэрийг нь алдагдуулахаас сэргийлэхээс гадна зай хэмнэж болох юм.

11. Гутлынхаа улыг хуучин гялгар малгайгаар ороож, бусад хувцсаа бохирдуулахаас сэргийлээрэй.

12. Хуучин нүдний шилний саваа ингэж ашиглаж ч болно.

13. Татуурганы тагыг цаасны хавчаараар орлуулж болно.

14. Цаасны хавчаарыг бас чихэвчээ орооход ч ашиглаж болно гээч.

15. Гутлаа чемоданыхаа доод хэсэгт хийгээрэй. Тэгснээр аяллын турш гутал хамаг хувцас, эд зүйлийг чинь эмх замбараагүй болгож чадахгүй.

16. Цамцныхаа захан дотор бүсээ ороож хийснээр зай хэмнэхийн дээр цамцны захны хэлбэр алдагдахгүй.

17. Нүүрний будаг тань үүрч, асгарахаас сэргийлэхийн тулд бага зэрэг хөвөнгөөр жийрэглэхэд л хангалттай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.