Тайванийн сагсан бөмбөгийн мэргэжлийн "SBL" лигийн драфтад нэгдүгээр тойргийн тэргүүн сонголтоор Монгол тамирчин Эрдэнэбилэгийн Сугар-Очир сонгогдон "Changhua Bll" багт нэгджээ.
Тэрээр 1999 онд төрсөн бөгөөд өдгөө хоёр метр орчим өндөртэй аж. 2017 онд Тайваньд ирээдүйтэй тамирчин бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж, Их сургуулийнхаа шигшээ багийн тамирчнаар сонгогдсон төдийгүй Тайванийн Оюутны лигийн “Шилдэг гарааны тоглогч”-оор тодорсон амжилттай.
Тэрээр мөн Тайваний оюутны лигийг самбараас бөмбөг авалтаар тэргүүлж байв.