UBLife Logo
Дэлхий

Өнөөдөр Монголд айлчлан ирж буй Ромын Пап Францисын тухай 14 баримт

О.Анхзаяа
О.Анхзаяа
Өнөөдөр Монголд айлчлан ирж буй Ромын Пап Францисын тухай 14 баримт

Өнөөдөр Ромын Пап лам Францис манай улсад айлчлан ирж байна. Тэрээр тав хоногийн хугацаатай байрлах бөгөөд сонирхолтой бас итгэмээргүй гэмээр баримтуудыг хамтдаа сонирхоцгооё.


1. Пап Францис өдгөө 86 настай бөгөөд 1936 оны 12 сарын 17-нд Аргентин улсад мэндэлж байжээ. 

2. Ромын католик сүмийг удирдаж буй анхны Латин Америк хүн болсон. Өмнө нь сонгогдож байсан ихэнх Папууд Европоос гаралтай байсан билээ. 

3. Тэрээр шашны сургуульд орохоосоо өмнө химийн технологийн чиглэлээр технологийн сургуулийг төгсөж байжээ. 

4. 1964-1965 онд тэрээр Санта Фегийн коллежид утга зохиол болон сэтгэл судлалын хичээлүүдийг зааж байсан гэнэ.Тэндээ жил багшилсны дараа Аргентин улсад Салваторын коллежид мөн адил багшилж эхэлсэн. Дараа нь 1986 онд Герман улсад докторын зэргээ хамгаалсан байна. 

5. Тэр поп рок цомог хийж байсан. "Wake Up!" нэртэй цомог гарч байсан бөгөөд ардаа маш сонирхолтой бас шинэлэг аялгуунд дуу аялж, номлол айлдаж буйгаар гаргасан юм. 

6. Тэрээр тоглоомтой бас жаахан сахилгагүй ч гэмээр зантай. Пап ламаар сонгогдсоныхоо маргааш өглөө Ромын сүмд залбирахаар Ватикан хотоос нууцаар дугаар бүртгэлгүй машинаар гарч байсан гэдэг. 

7. Папууд ихэвчлэн үнэтэй орон сууцад байршиж, хамгийн сайхан газруудад амьдардаг уламжлалтай ч тэрээр энгийн хоёр өрөө байрыг оронд нь сонгож амьдарч эхэлсэн. 

8. "Өөрөг" буюу селфи авах ихээхэн дуртай гэнэ. Зураг авхуулах гэж ирсэн хүмүүсийн хажууд инээмсэглэн зогсож зургаа даруулахдаа огт цааргалдаггүй. 

9. 2013 оны 7 сард Пап Францис Бразил хотод аялан очсон нь түүний Пап болсноос хойших анхны зочлол байв. Түүний үзэл суртал, байр байдал болоод зочлон очиж буй орнууд ч өмнөх Пап лам нарынхаас тэс өөр байдаг. Энэ нь ч түүнийг улам алдартай бас "өөр хүн" хэмээн танигдах шалтгаан болсон. 

10. "Rolling Stone" сэтгүүлийн ковер болж байсан цор ганц бас анхны Пап. 2014 оны нэгдүгээр сард гарсан бөгөөд "Pope Francis: The Times They Are A-Changin" нэртэйгээр гарч байв. 

11. Хоёрдугаар Жон Пол Пап нас барах үед 2005 онд Пап Францис хоёр дахь хамгийн их саналтай хүнээр тодорч, бараг л Пап ламаар сонгогдох шахаж байжээ. XVI Пап Бенедикт тухайн үед сонгогдож байсан. 

12. Папууд сумны хамгаалалттай машинтай явдаг ч тэр өөрөө үүндээ дургүй. "Яг л лааз шиг" гэж хэлдэг бөгөөд өөрөө хүмүүстэй илүү ойр баймаар байна гэж хэлдэг аж. 

13. Өсвөр насны хүү байхдаа тэр хүндээр өвдөж, нэг уушгиа авхуулах хагалгаанд орж байсан гэнэ. Өнөө үед энэхүү өвчнийг эмийн тусламжтайгаар анагаах боломжтой болжээ. 

14. "Оны онцлох хүн"-ээр тодорч байсан анхны бөгөөд цор ганц Пап. "Time" сэтгүүл 2013 онд түүнийг ийнхүү өргөмжилсөн байдаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.