UBLife Logo
Newsfeed

Яг одоо ч суралцаж болох хамгийн сонирхолтой 15 цахим сургалт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Яг одоо ч суралцаж болох хамгийн сонирхолтой 15 цахим сургалт

Харвард, Кэмбриж, Дьюк, Йель зэрэг дэлхийн нэр хүндтэй сургуулиудын хамгийн хөгжилтэй, сонирхолтой цахим хичээлүүдийг хамтдаа суралцах уу? Йелийн их сургуулийн алдартай "Аз жаргал судлал" хичээл, нохойн сэтгэл зүйн талаарх богино сургалт зэрэг хамгийн сонирхол татам цахим хичээлүүдийг хүргэж байна. 

Зарим хичээл нь ердөө нэг цагийн дотор хангалттай хэрэгцээт мэдээлэл өгөх бол зарим нь 10-15 цаг үргэлжлэн "гүн рүү" нь орох болно. 

#1 Суралцахуйд суралцах нь: Хэцүү сэдвүүдийг суралцах арга барил

15 цаг

 Хүнд академик хичээлүүдийг ч ойлгон тогтоож, маш хэцүү үг хэллэгээр бичигдсэн ном сурах бичгийг ч түвэггүй уншиж сурмаар байвал энэ хичээлийг үзээрэй. Насан туршийн суралцах арга барил танд олгох болно. 

#2 Нохойн сэтгэл хөдлөл ба танин мэдэхүй

22 цаг 

Дьюкийн их сургуулийн сонирхолтой хичээлийн нэг. Хайртай амьтныхаа сэтгэл хөдлөлийг ойлгон, нохдод амьдрал ямар харагддагийг ойлгохыг хүсвэл энэ хичээлийг үзээрэй.

#3 Дуу хөгжим тархинд нөлөөлөх нь

1 цаг 

#4 Уул судлал

18 цаг 

Уулны талаар мэдэхийг хүсэж байна уу? Дэлхийн өнцөг булан бүрт байдаг сонирхолтой уулнуудын талаар судалж, цаг хугацааны явцад уул хэрхэн өөрчлөгдөн хувирдаг болохыг мэдэн, дараагийн удаа ууланд гарахдаа хэрхэн зөв замаа олох талаар ч суралцаж болох юм. 

#5 Романтик киног нухацтай авч үзэх нь 

1 цаг 

Романтик комеди киноны "улаан" фэн үү? Эсвэл огт чанаргүй санагддаг уу? Аль нь ч бай, танд романтик киног задлан шинжлэх энэхүү хичээл тун сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна. 

#6 Нойрны шинжлэх ухаан 

3 цаг 

#7

#8 Дайны дараах үеийн абстракт уран зураг

27 цаг 

Нью-Йоркийн их сургуулийн багш нар, чадварлаг уран бүтээлчид дайны дараах уран зурагт явуулсан дүгнэлт шинжилгээ, сонирхолтой тайлбар туршицуудыг танилцуулах болно. 

#9 Мэдээллийн эрин үеийн шүүмжлэлтэй сэтгэлгээ

13 цаг 

Дэлгүүрээс авах зүйлс, өглөө уух цай гэх мэт энгийн сонголтуудаас эхлээд амьдралын чухал шийдвэрүүдээ ч ухаалаг шүүмжлэлт сэтгэлгээгээр хийхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ сургалт танд туслах болно. 

#10 Аз жаргал судлал

19 цаг 

Йелийн их сургуулийн профессорын удирдан явуулдаг хамгийн сонирхолтой сургалтын нэг. Аз жаргал гэж чухам юу болох, хүний аз жаргалыг юу юу бүрдүүлдэг зэрэг шинжлэх ухааны судалгаа мэдээллээр баталгаажсан академик мэдлэг ойлголт өгөх болно. 

#11 Амьдралын дизайн: Хөгжилтэй жаргалтай амьдралыг цогцлоох нь

5 цаг 

Амьдрал карьерийнхаа чухал шийдвэрүүдийг хэрхэн гаргахад тань туслах шилдэг сургалт. Стэнфорд их сургуулийн профессоруудын олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд суурилсан сургалттай танилцаарай. 

#12 Сайн хөгжим сонсон таашаах урлаг

1 цаг 

Хөгжим хүний тархинд хэрхэн нөлөөлдөг, ямар төрлийн хөгжим их сонсохоос хүний зан чанар, амьдралын хэв маяг, бүр хувь тавилан ч өөрчлөгдөж болохыг энэхүү хичээлээс суралцаарай.

#13 Мэргэжлийн хүн шиг кино үзэх нь 

2 цаг 

Йелийн их сургуулийн профессорууд танд киног хэрхэн үзэн судалж, дүн шинжилгээ хийхийг дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдээр дамжуулан заах болно. 

#14 Мэргэжлийн хүн шиг роман унших нь 

8 цаг 

Эдинбургийн их сургуулийн профессорууд шилдэг романуудаар жишээ аван роман задлалын анхан шатны сонирхолтой курс хичээлийг боловсруулжээ. 

#15 Өдрийн тэмдэглэл бичих нь

1 цаг 

Өдрийн тэмдэглэлээр дамжуулан өөрийгөө танин мэдэж, өөртөө итгэх итгэл, анхаарал төвлөрлөө сайжруулахыг хүсвэл энэ сургалт танд гайхалтай үр өгөөжөө өгөх болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.