Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

50-аас доош насныхны хорт хавдрын өвчлөл сүүлийн 30 жилд 80 хувиар нэмэгджээ

Дэлхий даяар жилд 50-иас доош насны нэг сая гаруй хүн хорт хавдраар нас барж байна. Энэ тоо 2030 он гэхэд 21 хувиар өсөх төлөвтэй байна гэжээ.


Их Британийн The BMJ анагаах ухааны сэтгүүл саяхан хавдрын өвчлөлтэй холбоотой дэлхий нийтийн хэмжээнд хийсэн томоохон судалгааны үр дүнг нийтэлжээ. Уг судалгааг Шотландын Эдинбургийн их сургууль болон БНХАУ-ын Ханжоу хотын Жэжян их сургуулийн Анагаах ухааны сургууль хамтран хийсэн аж. Үүнтэй төстэй судалгаанууд өмнө нь хийгдэж байсан ч гол төлөв тухайлсан нэг улс орон эсвэл бүс нутгийг хамруулж байжээ. Харин энэ удаагийн судалгаанд дэлхийн 204 орноос авсан мэдээлэлд тулгуурлаж, 29 төрлийн хорт хавдрын өвчлөлд дүн шинжилгээ хийсэн байна. 

Ингэхдээ 14-49 насны хүмүүсийн дундах хавдрын өвлөл, нас баралт, эрсдэлт хүчин зүйлсийг 1990-2019 оны хоорондох мэдээлэлд тулгуурлан судалсан аж. Энэхүү судалгаагаар анхаарал татсан хэд хэдэн дүгнэлт гарсан байна. 

Тухайлбал, эрт үеийн хорт хавдрын тохиолдол 1990 онд дэлхий нийтийн хэмжээнд 1.82 сая байсан бол 2019 онд 3.26 сая болж өсчээ. Түүнчлэн 2019 онд 50-аас доош насныхны дундах хорт хавдрын 3.26 сая тохиолдол бүртгэгдсэн нь 1990 онтой харьцуулахад 79 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Мөн уг насныхны дундах нас баралт сүүлийн 30 жилд 27 хувиар өсжээ.

Харин хорт хавдрын тохиолдол болон нас баралтын тоогоор хөхний хорт хавдар тэргүүлж буй. Тодруулбал, 100 мянган хүн тутамд 13.7 хүн хөхний хорт хавдраар өвчилж, 3.5 нь нас барж байгаа аж. Үүний араас гуурсан хоолой, уушги, ходоод, гэдэсний хорт хавдраар хамгийн олон хүн нас барж байна гэжээ. 

Судлаачид ийнхүү сүүлийн 30 жилийн тоо баримтад үндэслэн 2030 он гэхэд хорт хавдрын эхэн үеийн тохиолдол 31 хувиар, нас баралт 21 хувиар нэмэгдэнэ хэмээн таамаглаж байна. 

Судалгааны багийн эрдэмтэд хорт хавдрын өвчлөл болон нас баралт хурдтай нэмэгдэж, мөн залуужиж байгаа нь буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, таргалалт зэрэг хүчин зүйлүүдээс үүдэлтэй гэж таамаглаж байгаа бөгөөд цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэжээ. 

Эх сурвалж: The Guardian 

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
3
2024.06.13
Фото: Эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд эрэмдэглэсэн Апатани омгийнхны амьдрал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Йогийг сонгосон Холливудын одод
2
2024.06.19
Хэчнээн завгүй байсан өөрийгөө амраахын тулд энэ зун заавал хийх 5 зүйл
3
2024.06.18
Амьдралын агшин бүрийг мэдрэхэд чинь туслах 5 зөвлөгөө
санал болгох
1
4 өдрийн өмнө
Зургаадугаар сард орж буй цасны тухай хөгжилтэй 18 пост
2
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
2024.06.20
Гүн хар мэдрэмжээс чөлөөлөгдөхөд чинь туслах үгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.