Өнгөрөгч 8 сарын 4-нд домогт уран гулгагч Юзүрү Ханю гэрлэх гэж буй тухайгаа олон нийтэд мэдээлсэн билээ. Мөн түүнээс өмнө уран гулгалтын спортоос зодог тайлж буйгаа мэдээлсэн. Харин саяхан Өмнөд Солонгосын Koreaboo сайт дээр түүнийг хэнтэй гэрлэх гэж буй тухай мэдээлэл цацагджээ.

Мэдээж хэрэг хүмүүс түүнийг хэнтэй гэрлэх бол хэмээн олж мэдэхийг тэсэлгүй хүлээж байсан юм. Харин энэхүү мэдээллээр бол тэр өдгөө 36 настай хийлч бүсгүй болох Сүэнобу Маюүкотой гэрлэх гэж байгаа гэнэ. Энэхүү мэдээллийг аль ч тал батлаагүй бөгөөд мэдэгдэл хийгээгүй юм.

2019 онд тэд хамтран үзүүлбэр үзүүлж байсан удаатай.

Үзүүлбэрийг эндээс үзэх боломжтой.
Энэ мэдээлэл үнэхээр үнэн эсэхийг одоогоор хэн ч батлаагүй байгаа боловч маш олон хүн энэхүү шуугианыг үнэн хэмээн үзэж байгаа гэнэ.
Тус бүсгүй дөрвөн настайгаасаа хойш хийл тоглож эхэлсэн бөгөөд хөгжмийн асар их авьяастай гэнэ.
