UBLife Logo
Сэтгэл судлал

Амьдралдаа өөрчлөлт авчрахыг хүссэн хүн бүрийн турших ёстой 12 шатлалт төлөвлөгөө

О.Анхзаяа
О.Анхзаяа
Амьдралдаа өөрчлөлт авчрахыг хүссэн хүн бүрийн турших ёстой 12 шатлалт төлөвлөгөө

Амьдралаа зөв зарчмаар эрэмбэлж сурснаар та өөрт хэрэгтэй чухал чухал зүйлсээ нэн тэргүүнд тавин, томоохон зорилгуудаа биелүүлэн хүссэн амьдралдаа хүрч чадна. Өндөр цалинтай ажилд орох уу, эсвэл гэр бүлтэйгээ цагийг илүү их өнгөрөөх үү, гэх мэт төвөгтэй асуудлуудыг шийдэхэд тань туслах 12 шатлалт төлөвлөгөөг танилцуулж байна.


1. Хувийн манлайллын философийг хөгжүүл

Хувийн манлайллын философи гэдэг нь зорилго, дадал зуршлаараа дамжуулан өөрийн үнэт зүйлсээ тодорхойлон, тэдгээрийн төлөө тууштай зүтгэхийг хэлнэ. Эл үнэт зүйлс нь таны ажил мэргэжил, харилцаа, амьдралын хэв маяг зэргийн талаар шийдвэр гаргахад тань шууд нөлөөлдөг гэдгийг мартуузай. Эцсийн эцэст, та л ямар шийдвэр гаргаж, хэзээ урагшлах, хэзээ үгүй гэж хэлэхээ шийднэ шүү дээ.

2. Үнэт зүйлсээ тодорхойл

Таны хувьд юу хамгийн чухал вэ?

Та ямар зан чанарыг илүү биширдэг вэ?

Та ямар үед хамгийн тухтай мөн өөрийнхөөрөө байж чаддаг вэ?

Эдгээр асуултыг өөрөөсөө асууснаар, хувийн үнэт зүйлсээ олоход тань дэм болно. Таны үнэт зүйлс эд баялаг, өгөөмөр сэтгэл, шашин шүтлэг зэрэг ч байж болно. Үнэт зүйлсээ тодорхой болгосноор ямарваа нэгэн шийдвэр гаргах явцыг хялбар болгохын зэрэгцээ өдөр тутмын ажил амьдралаа зохицуулахад тань тусах билээ.

3. Үнэт зүйлсээ зорилготойгоо холбо

Зорилго зорилт, амжилтдаа хүрэхийн тулд таны эрэлхийлж буй чухал зүйлс нь таны үнэт зүйлстэй нийцэж байх ёстой. Энэ нь үнэт зүйлсээ хэрэгжүүлэхийн төлөө ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй гэсэн үг юм. Хэрэв та өгөөмөр сэтгэлийг өөрийн үнэт зүйл гэж үзвэл ашгийн бус эсвэл сайн дурын ажилд илүү их цаг зарцуулах хэрэгтэй шүү дээ.

4. “100 хүсэл”-ийн жагсаалтыг гарга

Та нүдээ анин мөрөөдлийнхөө талаар төсөөлөн, санаанд орсон бүх зүйлсээ цаасан дээр буулгаарай. Эл сэтгэлийн гүнээс гарсан мөрөөдөл тань шантрах хүндрэл учрах үед урам зориг хайрлах болно. Зорилго зорилт, хүсэл мөрөөдлөө тодорхой болгосноор та хүссэн амьдралаа бүтээхэд нэг алхам ойртож байгаа гэдгээ мартуузай. 

5. Зорилгодоо хүрэхийн тулд өдөр тутмын дадал зуршлыг бий болго

Ихэнх томоохон өөрчлөлтүүд удаан хугацааны тууштай хүчин чармайлт шаарддаг. Таны өдөр тутмын зуршлууд өөрийг тань хаашаа чиглүүлж байгааг тодорхойлоорой. Бяцхан дадлууд нь том зорилгод хөтлөх шат билээ.

6. Хувийн амьдралаа зохицуулах

Завгүй амьдралыг хажуугаар гэр бүл зохиох хүүхэд өсгөх зэрэг нь амаргүй зүйл ч, та зохистой хуваарт оруулж чадвал нэг их асуудал үүсэхгүй байх. Эс бөгөөс та амьдралын үнэт зүйлсээ өөрөө ч анзааралгүй алдсан байхыг үгүйсгэхгүй.

7. Ахиц дэвшлийнхээ талаар өөртэйгөө ярилц

Өөрийн алдаа мадаг дээр анхаарал хандуулалгүй, ахиц дэвшлийнхээ талаар өөртэйгөө ярилцаж хэвшээрэй. Ингэснээр өөртөө урам зориг өгөн, ирээдүйд юу хийхээ төлөвлөх боломжтой. Өнөөдөр өчигдрөөс илүү байхыг хичээгээрэй.

8. Саад тотгороос суралц

Саад тотгор, түүнтэй тэмцэх нь амьдралын нэг хэсэг юм. Сорилтуудыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг өсөн дэвжихэд тань нөлөөлж буй хурдасгуур хэмээн харан, зорилтуудаа эргэн санаж, алдаа оноо танд хэрхэн урагшлах боломж олгож буйг ойлгоорой.

9. Тогтвортой бай

Урт хугацааны тогтвортой байдал танд үр дүнг харамгүй хайрлана. Бууж өгөх, замаасаа хазайх үе гарж ирвэл доорх стратегийг ашиглаад үзээрэй.

  • Дэмжлэг хүс: 

Найз нөхөд, гэр бүл, зэрэг дотнын хүмүүстэйгээ холбоотой байн, тэдний дэмжлэгээс урам зориг аваарай.

  • Дасан зохиц: 

Орчин, ажил, үйл явцтайгаа дасан зохицож, хэзээ юуг хийхээ шийдээрэй

  • Үйл явцдаа итгэ:

Өдөр тутмын дадал, тууштай хүчин чармайлт нь урт хугацаанд үр өгөөжөө өгөх болно гэдгийг мартуузай.

  • Завсарлага ав:

Өөртөө амралт олгон, эргэцүүлэн бодох цаг гаргах нь чухал шүү.

10. Өөртөө амралт олго

Заримдаа урагш ахихын тулд нэг алхам ухрах хэрэгтэй болдог гэдгийг санаарай. Судалгаанаас харахад өөртөө завсарлага өгөх нь таны тархийг сэргээж, хүнд хэцүү даалгавруудыг гүйцэтгэхэд хялбар болгодог байна. Тийм учраас хааяа ч гэсэн асуудал, даалгавруудаас холдож өөртөө амрах боломж олгон, толгойгоо цэвэрлээрэй.

11. Зорилгоо тодорхойл

Бидний хүсэж буй зүйл бусдын хүсдэг зүйлстэй ижил байдаггүй ч, ихэнх хүмүүс өөрсдийгөө бусадтай харьцуулан, тэдний зорилгыг дагах хандлагатай байдаг. Тийм учраас өөрөөсөө Амжилт гэж яг юу вэ? хэмээн нэг асуугаад үзээрэй. 

12. Анхаарлаа төвлөрүүл

Та өөрийн зорилгоо тодорхой болгосны дараа түүндээ хүрэхийн тулд анхаарлаа төвлөрүүлэн, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Таны анхаарлаа төвлөрүүлэх чадварт нөлөөлөх хүчин зүйлс болох оюун санааны болон бие махбодын ядаргаа, дуу чимээ, цаг хугацааны давчуу байдал зэргийг зохицуулан, зорилгодоо хүрэхийн төлөө шантралгүй тэмцээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.