
Маргааш үерхэж эхэлбэл 12 сарын 31-нд 100 өдрийн ой тохионо
Солонгос кинонуудын нөлөөгөөр ч юм уу бид үерхлийнхээ 100 хоногт ихээхэн ач холбогдол өгч, тэмдэглэн, бэлэг сэлт солилцох нь их байдаг. Тухайн өдөр хамтын үерхлээ баталгаажуулан, цугтаа байсан өдөр хоногуудаа хүндлэн, цаашдын өдрүүд ч жаргалтай байгаасай хэмээн ерөөдөг гэсэн үг юм.
Тиймээс та бүхний 100 хоногийн ой ид шидийн юм шиг байгаасай хэмээн хүсэж байгаа бол маргааш буюу 9 сарын 23-нд үерхэж эхлэх юм бол 12 сарын 31-нд 100 хоногийн ой нь тохиохоор байна шүү гэдгийг сануулах гэсэн юм.\
Тиймээс хэрэв хэн нэгэнд сэтгэлээ илчлэх гэж байгаа бол маргааш төгс цаг нь байх нь. Зориглоод, хайраа тэр хүндээ мэдрүүлж, үерхэж болзохыг гуйгаарай. Бас амжилт хүсье!