UBLife Logo
Newsfeed

Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж

Г.Сүрэн
Г.Сүрэн
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж

Хайртай дотны хүмүүсээ чимээгүйхэн ганцаардаж буйг анзаарахгүй яваа юм биш биз? 

#1 Сошиал медиад идэвхтэй байх

Маш их ганцаардаж, эргэн тойрондоо өөрийгөө ойлгуулан мэдрүүлж чадаагүй хүн сошиал орчинд маш их идэвхтэй байх нь бий. Учир нь ямар ч шүүлт, шүүмжгүйгээр түүнийг эрх чөлөөтэйгөөр ойлгож буй орчин нь сошиал байна шүү дээ. 

#2 Инээд наргианд хүчилж инээдэг

Сэтгэлдээ өвдөж, шаналан ганцаардаж буй хүн олон хүний дунд биеэ барих хэцүү байдаг. Инээмээргүй байгаа ч олуулаа ярьж байгаа инээдтэй ярианд хүчлээд ч болов инээхээс аргагүй. 

#3 Үргэлж "Зүгээр дээ" гэж хэлдэг

Хүмүүс түүнээс "Ойрд хэр байна даа?" гэж асуухад тэр автоматаар ийн хэлнэ. Гэвч үнэхээр ойртоод анхаарал хандуулаад харвал түүний нүд өөр хариулт хэлэх вий. 

#4 Тэр үргэлж завгүй байдаг ч үр бүтээмжтэй байдаггүй 

Маш чимээгүй, үргэлж завгүй, олны нүдэнд төдийлөн харагдахгүй хэр нь чухам юу хийж буйг нь хэн ч мэдэхгүй. Магадгүй тэр ганцаардан шаналж, хүссэн хэмжээндээ үр бүтээмжтэй байж чадахгүй л яваа байх. 

#5 Хуучин хобби, дуртай байсан зүйлээ гэнэт эргүүлэн гаргаж ирэх

Хүн ганцаардах үедээ өмнө нь хийдэг байсан зүйлээ эргэн хийх нь тухтай таатай мэдрэмж төрүүлдэг. Яг л шинэ дуу сонссоноос хуучин сайн мэддэг дуугаа сонсох сэтгэлд сайхан байдаг шиг. Тэр хобби аз жаргалтай цаг үеийг нь сануулах тухтай хөнжил л гэсэн үг.  

#6 Гүн гүнзгий, сэтгэлээ уудалсан ярианаас дөлөх 

Тэр өөрийнхөө жинхэнэ мэдрэмжийг уудалж ярихаас дөлөн хамгийн аюулгүй сонголтыг хийнэ. Юу ч ярихгүй байх. 

#7 Урилга саналд үргэлж татгалзах

Амжихгүй гэж татгалзах ч үнэндээ тэр дотроо ганцаардлаасаа болж айсан байдаг. Найз нөхөд, хамт олны саналд үргэлж татгалзах хэр нь сэтгэлдээ харамссаар үлдэнэ. 

#8 Тусч өгөөмөр үйлдэлдээ үргэлж хариу хүлээдэг 

Өөрт нь хэн нэгэн хийж өгөөсэй гэж битүүхэн хүссэн сайхан сэтгэлээ тэр бусдад гаргадаг. Өөрийг нь ойлгоосой гэж хүссэн сэтгэлээр бусдыг ойлгохыг хүснэ. Гэвч ихэвчлэн ижил тэнцүү хариу авч чадахгүй тул ганцаардсан хэвээр хоцорно. 

#9 Үргэлж сонсдог ч тийм ч их ярьдаггүй 

Тэр бусдыг маш анхааралтай сонсдог ч өөрийнх нь ярих ээлж болоход тийм ч их үг унагаахгүй л болов уу. Тэр өөрийг нь хэн ч сэтгэлээсээ сонсохгүй байх вий, хангалттай ойлгохгүй байх вий гэхээс айсандаа ганцаардлаа өөртөө тээсээр л байдаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
1
0
0
16
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.