Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ажил, хичээл, хувийн амьдралаа эмх цэгцэд оруулахад туслах 12 аппликейшн


Үргэлж ямар нэг зүйлийг мартчихдаг, нэг л мэдэхэд ус уулгүй олон цаг суучихдаг, шинэ дадал хэрэгжүүлж эхлээд долоо хоногийн дараа хаячихдаг уу? Тэгвэл таны гайхалтай туслах болж чадах аппликейшнүүдийг хүргэж байна. 

#1 My Water Balance

Нэг л мэдэхэд ус уулгүй хэдэн цаг суучихсан байдаг уу? Өөрөө өөртөө ус уухыг сануулахаа мартчихдаг бол танд энэ апп гайхалтай туслах болно. Өөрийн усны хэрэгцээгээ хянаж, хэрэгтэй цагууддаа усаа тэр дор нь уугаарай. 

#2 Window – Intermittent Fasting

Хооллолтоо хянах, өдөрт хэрэгцээтэй эрдэс бодис, шим тэжээлээ хоолноосоо авч буй эсэхээ магадлахад туслах апп. Хоолны дэглэмээ хянах, хэт их болон хэт бага идэхээс сэргийлэхэд танд тусална. 

#3 I Am – Positive Affirmations

Сөрөг таагүй бодлыг тань үгүй хийж, өөрөө өөртөө сануулж амждаггүй эерэг бодлуудыг сануулах аппликейшн. 

#4 Clutterfree

Бодол санаанаас гадна гэр, өрөөгөө ч эмх цэгцтэй байлгахыг хүсэж байна уу? Ширээн дээр овоорсон хэрэгтэй хэрэггүй зүйлсээс алийг нь яахаа учраа олдоггүй бол танд яг л "ээж" шиг зөвлөж эмх цэгцтэй байхыг сургах аппликейшнийг татаарай. 

#5 Smoke Free

Тамхи татах муу зуршлаа хаяхыг хүсэх ч өөртөө сануулж, гарч чадахгүй л байна уу? Тэгвэл бага багаар амжилтаа тэмдэглэн, урам авч, нэг л мэдэхэд тамхинаас гарсан байх гайхалтай аппликейшнээ суулгаарай. 

#6 Happy Plant

Хайртай цэцэг, тасалгааны ургамлаа услахаа мартаад үхүүлчихдэг үү? Тэгвэл ямар цэцгээ хэзээ услах хэрэгтэйг эндээс сурч, цаг тухайд нь услаарай. 

#7 Any.Do

Бүхий л хийх зүйлсээ жагсаан, эмх цэгцэнд оруулж, цаг хугацааг нь зоож өгөн зохион байгуулалттай хийх апп. Нэг нэгээр нь хийж гүйцэлдүүлэн, ард нь гарах бүртээ тэмдэглэхэд үнэхээр урамтай бахй болно. 

#8 Trello

Хийх ажлуудаа олон төрлийн төсөлд хуваан, төсөл тус бүрээр нь жижиг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд тохиромжтой. Ганцаараа болон багаараа ашиглах боломжтой нь үнэхээр гоё. 

#9 Driven

Өдөр тутмын дадлуудаа тэмдэглэн, үйл явцаа хянахад туслах апп. Шинэ дадал хэрэгжүүлэхэд шаардлагатай цаг хугацааг танд заан өгөх тул бяцхан амжилтуудаа мэдрэн, цаг хугацаагаа төлөвлөөрэй. 

#10 Pomodoro App

Ажлын үр бүтээмж нэг л муу байвал 25 минут ажиллаад 5 минут амрах помодоро апп-ийг ашиглаарай. Ижил төстэй 9 аппликейшнийг эндээс  хараарай. 

#11 Noisli

Ажил хичээлээ хийхээс залхуу хүрдэг бол арын дуу хөгжмөө солиод, энэ аппликейшнээр илүү үр бүтээмж төрүүлэх хөгжим сонсоорой. 

#12 Reminder

Хэрвээ ямар нэгэн зүйлийг мартахаас айж байвал заавал өөртөө сэрүүлэг үлдээгээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Ховд аймгийн бүх сумдыг 2024 онд бүрэн камержуулахаар боллоо
2
2 цагийн өмнө
Аз жаргалтай, эрүүл үерхлийн "3-6-9" сарын дүрэм
3
19 цагийн өмнө
Лондон Рэвью: "Монгол хаан" бол хүмүүний оршихуй, мөн чанарын тухай гүн гүнзгий эрэл ха...
санал болгох
1
2023.12.01
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.