UBLife Logo
Спорт

Т.Номин-Эрдэнэ, Б.Төгөлдөр нар Азийн наадмын шигшээ наймд шалгарлаа

Т.Номин-Эрдэнэ, Б.Төгөлдөр нар Азийн наадмын шигшээ наймд шалгарлаа

Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Боксын рингэнд өчигдөр Монголын хоёр тамирчин тулалдсан юм. 

71 кг-ийн жинд Б.Төгөлдөр Тайландын тамирчинг 5:0-ээр илүүрхсэн бол 60 кг-ийн жинд өнгөрсөн оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Т.Номин-Эрдэнэ Японы тамирчинг мөн л 5:0-ээр ялж, шигшээ  наймд шалгарлаа. 

Улмаар тэд Азийн наадмын хүрэл медалийн төлөө тулалдахаар болж байна.

Монголын боксчдоос өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальт О.Есүгэн, өнөө жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд буй Б.Чинзориг нар мөн Азийн наадмын медалийн төлөө тулалдах билээ.

Харин өнөөдөр 14:00 цагаас 50 кг-ийн жинд өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальт О.Есүгэн хүрэл медалийн төлөө дэлхийн хошой аварга Назым Кызайбайтай тулалдах бол 19:45 цагаас 57 кг-ийн жинд М.Намуун Өмнөд Солонгосын тамирчинтай шигшээ 16-д тулалдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.