UBLife Logo
Спорт

О.Есүгэн Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа

У.Чинзориг
У.Чинзориг
О.Есүгэн Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа

Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Боксын рингэнд өнөөдөр Монголын хоёр тамирчин тулалдах юм.

50 кг-ийн жинд өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальт Оюунцэцэгийн Есүгэн, дэлхийн хошой аварга Назым Кызайбайтай тулалдлаа. Тэрбээр тулааны эхнээс илүү ажиллаж, ончтой цохисноор 4:1-ээр өрсөлдөгчөө буулган авч Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангав. 

О.Есүгэн мөн "Парис 2024" олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Тэрбээр цаашлаад медалийн өнгөө өөрчлөхийн төлөө тулалдана.

О.Есүгэн Азийн наадмын эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр, Бангладешийн Зиннат Фердоусыг 5:0-ээр ялсан билээ.

Монголын боксчдоос өнөө жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд буй Б.Чинзориг, 71 кг-ийн жинд Б.Төгөлдөр, өнгөрсөн оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Т.Номин-Эрдэнэ нар мөн Азийн наадмын медалийн төлөө тулалдана.

Харин өнөөдөр 19:45 цагаас 57 кг-ийн жинд М.Намуун Өмнөд Солонгосын тамирчинтай шигшээ 16-д тулалдах хуваарьтай байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.