UBLife Logo
Newsfeed

Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг

Өмнөд Солонгосын Сөүл хотын хөгжмийн клубуудэд гурван өдрийн турш зохион байгуулагддаг "Zandari" хөгжмийн фестивальд Монголын гурван ч залуу хамтлаг (Uudee's Swashbuckling Dandies, Silhouette Tuesday, Teresa in The Moon) шалгарч, олон улсын хөгжим сонирхогчдод уран бүтээлээ дэлгэх гэж байна. "Zandari" фестиваль нь 2012 оноос хойш жил бүрийн намар олон улсын шинэ залуу, шилдэг хамтлаг уран бүтээлчдээр хүрээгээ тэлж буй. Тэдний нэг, залууст өөрсдийн гэсэн өвөрмөц хэв маягаараа танигдаж буй "Teresa in the Moon" хамтлагийн тухай найман баримтыг хүргэе. 

#1 "Teresa In The Moon" хамтлаг нь анх 2019 онд хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Очирын санаачилгаар  байгуулагджээ. Өмнө нь "Ivy In My Mind" нэрээр тоглодог байсан бөгөөд 2019 оноос хойш одоогийн нэрээр уран бүтээлээ туурвиж буй. 

"Teresa In The Moon" хэмээх нэр үнэхээр сонирхолтой. 1972 онд саран дээр хамгийн сүүлд очсон “Apollo 17” хөлгийн командлагч Южин Сернан сарны гадаргуу дээр өөрийн охины нэрийг "TDC" хэмээн товчлон бичсэн бөгөөд охины нэрийг нь Тереза Даун Сернан гэдэг байж. Сар салхи, агаар мандалгүй учир түүний охины нэр тэнд үүрд дурсгал болон үлдсэн түүхээс сэдэвлэн хамтлагийн нэр бүтжээ. 

#2 Тус хамтлаг нь New Wave, Post Punk, Dream Pop, Synth-Pop зэрэг хөгжмийн урсгалуудаар уран бүтээлээ туурвидаг, өөрсдийн гэсэн өвөрмөц хэв маягаараа залууст танигдаж буй залуу хамтлаг юм. 

#3 Тэдний "The Man Without A Planet", "Cathedral" тэргүүтэй дуунууд нь 2022, 2023 оны "Playtime" фестивалийн албан ёсны сүлд дуугаар тоглогдож байсныг та санаж байгаа биз ээ. 

#4 Тэдний 2016 онд зохиогдсон "Nostalgia" дуу нь хамлагийн хамгийн удаан бүтсэн дуу юм. 

Хүн амьдралдаа тохиолдсон хүчтэй мэдрэмжийг марталгүй үргэлж тархиндаа хадгалж байх туйлын хүсэлтэй байдаг. Энэхүү хадгалж зуурч үлдсэн мэдрэмжүүд нь он цагийн эрхэнд хуучирч, үгүй болсон ч өнгөрсөн зүйлийг одоо цагт мэдрэхийг хүссээр сүүлдээ хүн тэндээс юу хүсэж, юу хүлээгээд байгаагаа ч мэдэхээ больж цөхөрч буй талаар уг дуу үгүйлнэ. Хамтлагийн ахлагч Очирын бичсэн уг дууны аудио хувилбар нь цацагдсан байгаа бол видео хэлбэрээр энэ сард цацагдах юм.

#5 "Teresa In The Moon" хамтлаг нь 2022 онд ОХУ-ын "Voice of Nomads" фестивальд мөн уригдан тоглож байжээ.

#6 Хамтлагийн дуунууд Англи, Америк, Грек, Испани, Унгар, Франц, Польш зэрэг улсуудын Alternative/ Underground хөгжмийн ФМ-үүдээр тоглогдож байв. Мөн дуу хөгжимд дурлагсдын сайн мэдэх whitelight-whiteheat.com  сайтын Онцлох уран бүтээлчээр нэрлэгдсэн юм. 

#7 Тэд энэ аравдугаар сарын 5-7-нд үргэлжлэх "Zandari" фестивалийн тайзнаа гал асаах болно! 

#8 Тэдний цоо шинэхэн дууны клип энэ сард цацагдах болно. Тэсэн ядан хүлээж байцгаая!

"Уг дуунаас 80-аад оны New Wave хөгжмийн элементүүд түлхүү эгшиглэх бөгөөд багахан зэргийн аз жаргал болоод хөнгөн гунигийг сонсогчид нэгэн зэрэг мэдэрнэ" гэж хамтлагийнхан онцолсон байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.