Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын сагсан бөмбөгийн баг Азийн наадмаас мөнгөн медалийн болзол хангалаа


Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнд өрсөлдсөн Монголын эмэгтэй шигшээ Хонгконг, Йордан, Филиппин, Тайландын багуудыг хожиж хагас шигшээд шалгарсан. Тэд өнөөдөр Тайванийн багтай мөнгөн медалийн төлөө тоглолоо.

Цаг дуусахаас гурван секундын өмнө Ц.Болорцэцэг торгуулийн шидэлтийг амжилттай гүйцэтгэж, улмаар Тайванийн багийг 21:20-оор хожсон Монголын сагсан бөмбөгчид Азийн наадмаас мөнгөн медалийн болзол хангаад байна. Тэд өнөө оройн 20:00 цагаас алтан медалийн төлөө Хятадын багтай тоглоно.

Харин Монголын эрэгтэй шигшээ хэсгийн шатнаа Йордан, Хонгконг, Филиппин, Ираны багуудыг хожиж, Тайваньд хожигдсоноор хагас шигшээд шалгарсан. Тэд мөнгөн медалийн төлөө Катарын багтай тоглосон ч 21:13-аар хожигдсон юм. Улмаар өнөөдөр 19:30 цагаас хүрэл медалийн төлөө тоглоно.  

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Сон Премьер лигийн тоглолтод гоол, авто гоол, гоолын дамжуулалт бүртгүүлсэн тав дахь то...
2
19 цагийн өмнө
"Lilgun" баг Mobile Legends-ийн ДАШТ-ий эхний тоглолтодоо хожлоо
3
21 цагийн өмнө
Луис Суарез "Гремио"-гийн төлөөх сүүлчийн тоглолтодоо хожлын гоол орууллаа
санал болгох
1
2023.12.01
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.