Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын 3х3-ийн шигшээ багууд Азийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртлээ


Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнд өрсөлдсөн Монголын эмэгтэй шигшээ Хонгконг, Йордан, Филиппин, Тайландын багуудыг хожиж хагас шигшээд шалгарсан. Тэд өчигдөр Тайванийн багийг 21:20-оор хожсоноор Азийн наадмаас мөнгөн медалийн болзол хангасан юм. Харин алтан мeдалийн төлөөх тоглолтодоо Хятадын багт хожигдлоо.

Монголын эрэгтэй шигшээ хэсгийн шатнаа Йордан, Хонгконг, Филиппин, Ираны багуудыг хожиж хагас шигшээд шалгарсан. Тэд мөнгөн медалийн төлөө Катарын багтай тоглосон ч 21:13-аар хожигдсон юм. Улмаар хүрэл мeдалийн төлөө Өмнөд Солонгосын багтай өрсөлдөв. Тоглолтын эцсийн мөчид 21:20-оор өрсөлдөгчөө буулган авч, хүрэл мeдаль хүртлээ.

Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн 3x3 төрлийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Азийн наадмаас мөнгө, хүрэл мeдалийг хүртсэн юм.

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Сон Премьер лигийн тоглолтод гоол, авто гоол, гоолын дамжуулалт бүртгүүлсэн тав дахь то...
2
Өчигдөр
"Lilgun" баг Mobile Legends-ийн ДАШТ-ий эхний тоглолтодоо хожлоо
3
Өчигдөр
Луис Суарез "Гремио"-гийн төлөөх сүүлчийн тоглолтодоо хожлын гоол орууллаа
санал болгох
1
2023.12.01
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.