UBLife Logo
Newsfeed

Хамгийн стресс багатай ч цалин өндөр 10 ажил мэргэжил

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хамгийн стресс багатай ч цалин өндөр 10 ажил мэргэжил

Зарим ажил маш их анхаарал шаардаж, тэр хэрээрээ стресс ихтэй, өдрийн турш ачаалал ихтэй өнгөрдөг. Тэгвэл дараах 14 ажил мэргэжил нь хамгийн бага стресстэй ч цалингаараа дэлхийд тэргүүлж байна.  Мэдээж хүний дуртай ажил л хүнд хамгийн их таалагдаж, хамгийн стресс багатай байдгийг ч санаарай   

#1 Дата аналист

Жилийн дундаж орлого: 131 мянган ам.доллар

Дата аналистууд математик ба компьютерын шинжлэх ухааны мэдлэгтэй байх шаардлагатай. Хоёр ур чадварыг хослуулсан уг мэргэжил нь Forbes-ийн танилцуулсан 2023 оны хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг бөгөөд 2031 он гэхэд уг ажлын эрэлт 21 хувиар өсөх магадлалтай байна. 

#2 Хоол зүйч

Жилийн дундаж орлого: 61 мянган ам.доллар

Хоол зүйч нар нь гэр бүл, хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллаж эрүүл амьдралын хэв маягийг түгээн, амин дэм, шим тэжээл, эрдэс бодисоор баялаг цэс боловсруулан ажилладаг. Хүмүүст эрүүл бөгөөд амттай хоол санал болгон, сайхан амьдралд хөтлөн ажилладаг тул стресс бараг л байдаггүйг салбарынхан онцолжээ. 

#3 Эмнэлгийн бүртгэлийн ажилтан

Жилийн дундаж орлого: 46 мянган ам.доллар

Бүртгэл хянаж, хөтлөх нь хариуцлагатай ажил боловч эрүүл мэндийн салбарын хамгийн бага стресстэй ажил бол эмнэлгийн бүртгэлийн ажилтан юм. Жилийн орлого нь ч нарийн үзлэг, мэс заслын эмч нарынхтай дүйцнэ. 

#4 Массажны эмч 

Жилийн дундаж орлого: 46 мянган ам.доллар

Цалин орлогыг тооцолгүйгээр тайван хэмнэлтэй, стрессгүй ажлын байрыг жагсаавал массажны эмч нар нэгт орох болно. Хүний ядарсан, хэт ачаалсан булчинг тайвшруулан суллаж, зөөлөн тайван уур амьсгалд ажиллах болно. Мэдээж олон цагаар ажиллавал ядрах ч өндөр зэрэглэлийн массажны эмч нар өдөрт цөөн цагаар чанартай ажиллахыг илүүд үздэг байна. 

#5 Цахилгаан хэрэгсэл засварчин

Жилийн дундаж орлого: 43 мянган ам.доллар

Мэргэжлээ сайтар эзэмшсэн, аюулгүй байдлаа хангаж чаддаг засварчдын хувьд хамгийн стрессгүй ажил цахилгаан хэрэгслийн засварчин аж. 

#6 Номын санч

Жилийн дундаж орлого: 61 мянган ам.доллар

Намуухан, чимээгүй номын санд хайртай номуудаараа хүрээлүүлэн, номонд хайртай хүмүүстэй хамтран ажиллах сайхан биш гэж үү? Сургууль, музей, хуулийн фирм гэд сонголтууд ч их. 

#7 Оношилгооны хэт авианы эмч

Жилийн дундаж орлого: 75 мянган ам.доллар 

2021 оны хамгийн стресс багатай ажлын байр. Гэхдээ мэргэшсэн зэрэг боловсрол шаарддаг тул олон жил хичээн суралцах шаардлагатай аж. 

#8 Их сургуулийн профессор

Жилийн дундаж орлого: 79 мянган ам.доллар

Зарим академик мэргэжилтнүүд үгүйсгэж мэдэх ч их сургуулийн профессор нь "таарсан" хүндээ үнэхээр стресс багатайг онцолж байна. Жил бүр чадварлаг профессоруудын эрэлт 12 хувиар өсөж буй. 

#9 Үсчин

Жилийн дундаж орлого: 29 мянган ам.доллар

Мэргэжлийн чадварлаг үсчид олон сонирхолтой хүмүүстэй уулзан, олны танил болж, сайшаал магтаал сонсон, стрессгүй, баяр хөөрөөр дүүрэн орчинд ажилладаг тул уг ажлыг жагсаалтад багтаажээ. 

#10 Үнэт эдлэлийн артист

Жилийн дундаж орлого: 46 мянган ам.доллар 

Алт, мөнгө, үнэт чулууг ашиглан уран бүтээл туурвих үнэт эдлэлийн артистууд бүтээлч бөгөөд өндөр өртөгтэй ажилладаг ажээ. 

Эх сурвалж: The Investopedia

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.