UBLife Logo
Дэлхий

Амь алдсан хятад цэргүүдийн эд зүйлсийг хүлээлгэн өглөө

Амь алдсан хятад цэргүүдийн эд зүйлсийг хүлээлгэн өглөө

Өнөөдөр БНСУ-ын Инчён олон улсын нисэх буудалд Солонгосын дайны үед амиа алдсан 25 хятад цэргийн шарил, хувийн эд зүйлсийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ёслол боллоо. 

Ёслолд БНХАУ-ын ахмад дайчдын асуудал эрхэлсэн дэд сайд Чан Чжэнго, БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Син Хаймин, БНСУ-ын БХЯ-ны дэд сайд Ким Сон Хо болон бусад албаны хүмүүс оролцов.

Солонгосын дайн нь 1950-1953 онд болж, 30 мянган хятад цэрэг амиа алдсан гэсэн тооцоо бий.

Элчин сайд Син Хаймин дайчдын шарилыг хийсэн авсыг далбаагаар бүтээсний дараа хүндэтгэлтэйгээр онгоцонд байрлуулж байлаа.  

БНСУ-ын Засгийн газраас тус дайнд амь үрэгдсэн хятад сайн дурынхны эд зүйлсийг 10 жил дараалан хүлээлгэн өгч байгаа бөгөөд нийт 938-д хүрээд байгаа юм. 

Гэрэл зургийг Синьхуа агентлаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.