UBLife Logo
Newsfeed

Жаргалтай, бүрэн дүүрэн үерхлийг бий болгох 6 арга

О.Анхзаяа
О.Анхзаяа
Жаргалтай, бүрэн дүүрэн үерхлийг бий болгох 6 арга

Аз жаргалтай үерхэлд бичигдээгүй хууль болсон асуудлыг хүндрэхээс нь ярилцах, ижилхэн хоббитой байх гэх мэт хэн бүхний мэдэх дүрэм байдаг. Гэхдээ санаанд оромгүй, төсөөлөөгүй дараах аргууд үерхлийг илүү бат бэх, аз жаргалтай болгож мэдэх юм. Харилцааг тань аварч, илүү сонирхолтой болгох дараах аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй.


1. Өнгөрсний талаар ярилцахаас бүү айТаны экс одоогийн өөрийг тань бий болгож, тэр ч бүү хэл ирээдүйн үерхэлд тань нөлөөлдөг. Хэдий эвгүй мэт санагдаж болох ч нэг нэгнийхээ өнгөрснийг ярилцаж түүнээс юу олж сурсан, ухаарснаа тунгаан бодох хэрэгтэй. Энэ нь таны үнэнч, илэн далангүй байгааг, өнгөрснөө хэдийн мартсаныг тань харуулах болно. Гэвч хэзээ ч битгий хооронд нь харьцуулаарай. Ялангуяа хайртынхаа сайн муу чанарыг өмнөх харилцаандаа тулгуурлан үнэлэх нь гомдоож мэдэх юм.

2. Тусдаа унтах нь (магадгүй) шийдэл мөнСүүлийн үеийн хосууд тусдаа унтах нь ихсэж байна. 2017 онд явуулсан судалгаагаар гэрлэсэн хосуудын дөрөвний нэг нь тусдаа унтахыг илүүд үзжээ. “Хосуудыг заавал хамт унтах ёстой, тусдаа унтдаг хосууд ямар нэгэн асуудалтай” гэсэн таамаг нийгэмд байдаг ч, өөр оронд унтвал илүү сайн амарч чаддагийг уг судалгаагаар нотолжээ. Тийчгэнэх, хөнжлөө булаацалдах, чанга хурхирах зэрэг нь хосуудын дургүйг хүргэж, үүнээсээ үүдэн сайн амарч чаддаггүй байна. Хэрвээ та ганцаараа унтахдаа илүү сайн амарч чаддаг бол яагаад тусдаа унтаж болохгүй гэж?

3. Санхүүгийн талаар чөлөөтэй ярилцХосууд мөнгөний талаар ярихаас зайлсхийх нь бий. Эцсийн эцэст тэр хүний мөнгөө хэрхэн олох, яаж үрэх нь тухайн хүний шийдвэр. Гэвч салалтын хамгийн том шалтгаан нь эдийн засгийн асуудал байдгийг мартаж болохгүй. Иймээс тогтвортой үерхэж эхэлснийхээ дараа санхүүгийнхээ талаар нээлттэй ярилцсан нь дээр. Жишээ нь, хосуудын нэг нь мөнгөндөө гамтай, харин нөгөө нь үрэлгэн бол хамтдаа санхүүгээ хөтөлснөөр харилцан ойлголцох болно. Ялангуяа хамт амьдардаг бол өрхийн төсөв дээр санал нэгдэж, хэрэглээний зардал, тог усны мөнгө зэргээ хэрхэн төлөх талаар хэлэлцэх хэрэгтэй. Мөн худалдан авалтын цөөн энгийн дүрмийг тогтоосон нь дээр. Үгүй бол таны хайрт тань гэртээ нэг л өдөр асар үнэтэй хэрэгцээгүй эд зүйлстэй ирж таныг гайхшируулж магадгүй л юм…

4. Нэгэндээ тусдаа байх хугацаа олгооройХайрттайгаа романтик болзоо хийн, хамт байх нь сайхан байдаг шиг хэн хэнд нь хувийн орон зай, тусдаа амьдрал байх хэрэгтэйг санаарай. Та хоёр 100 хувь ижил сонирхолтой биш л бол 7 хоногийн 24 цаг хамт байх нь бараг л боломжгүй. Дуртай спортоо үзэн, дотны андуудтайгаа байх, найз охидтойгоо латте уун хов базах орон зайг нэгэндээ олгодог байгаарай.

5. Заавал ижилхэн хоол идэх албагүйИх ажлын дараа дотны нэгэнтэйгээ оройн хоол идэх ч жаргал шүү. Гэвч та хоёрыг заавал яг ижилхэн зүйл ид гэсэн дүрэм байхгүй. Зоогийн газар хоол идэж байхдаа зүгээр л өөр өөр зүйл захиалж, хоол хийж байхдаа хоёр өөр янзын хоол хийж болохгүй гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Магадгүй та маханд дуртай, хайрт тань цагаан хоолтон, эсвэл тэр халуун ногоонд дуртай ч та идэж чаддаггүй байж болно. Өөр өөр амтлах мэдрэхүйтэй байхад нэгэндээ дургүй хоолыг нь шахсаны оронд зүгээр л өөр өөрийнхөө дуртай зүйлийг идсэн нь дээр.

6. Зурвас бага бичих ч асуудал бишОдоогийн нийгэмд хамт амьдарч буй хосууд хүртэл нэгэн рүүгээ зурвас бичилцэх болжээ. Хайрт руугаа чухал шалгалт эсвэл ажлын ярилцлагынх нь өмнө амжилт хүсэж зурвас бичсэн нь цаг минут тутам хамаг амьдралаа тоочоод байхаас хавьгүй дээр. Хэрвээ танд хэлэх маш чухал мэдээ байвал \ гудамжнаас маш өхөөрдөм гөлөг олоод тэжээхээр шидсэн ч юм уу, нүүр нүүрээ харан уулзаж байгаад хэлсэн нь илүү “амьд” мэдрэмж төрүүлэхийг санаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.