UBLife Logo
Кино

"Twilight"-ийг одоо хийвэл Женна Ортега, Жэйкоб Элорди нарыг тоглуулна гэв

О.Анхзаяа
О.Анхзаяа
"Twilight"-ийг одоо хийвэл Женна Ортега, Жэйкоб Элорди нарыг тоглуулна гэв

Дэлхийн хамгийн алдар нэр хүндтэй, шуугиан тарьж чадсан бүтээлүүдийн нэг болох "Twilight"-ийн найруулагч Кэтрин Хардвик киног дахин хийх тухай бодолтой байгаагаа цухасхан дурдсан байна. Мөн энэ дагуу тоглуулахыг хүсэж буй гол хоёр жүжигчнээ ч аль хэдийнэ бодчихсон байгаа гэнэ.

Эдвард Каллины дүрд жүжигчин Жэйкоб Элорди, Белла Своны дүрд харин Женна Ортега нар түүний нүдэнд өртсөн гэдгийг тэр нэгэн ярилцлага дээрээ дурджээ.

"Жэйкоб Элорди бол гайхалтай жүжигчин. Үнэхээр тэр өнөө цагийн Эдвард болж чадна" хэмээн тэр ярилцлагын үеэр хэлсэн байна.

Шинэ кинонууд дахин гарах эсэх мэдээлэл хэдий баталгаатай биш боловч бид ирээдүйд "Twilight"-ийн цуврал эсвэл "reboot" үзэх боломжтой болж магадгүй байна. Энэхүү жүжигчдийн сонголт танд ямар санагдаж байна?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.