UBLife Logo
Newsfeed

Америкийн тэрбумтнууд хаана амьдардаг вэ?

Ub.life
Ub.life
Америкийн тэрбумтнууд хаана амьдардаг вэ?

Билл Гейтс

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч ноён Гейтс ихэнх цагаа Вашингтоны Медина дахь 66,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай харшдаа өнгөрөөдөг. Тэрээр 1988 онд энэ газрыг 2 сая доллароор худалдаж авсан ч өдгөө 170 сая долларын үнэтэй гэж олон нийтэд мэдээлсэн байна.

Жефф Безос 

Амазон компанийг үүсгэн байгуулагч ноён Безос олон жилийн турш асар их үл хөдлөх хөрөнгөтэй болсон нэгэн билээ. Амазоны төв оффисын ойролцоо байрлах байшин нь 5.35 акр газар, 29,000 хавтгай дөрвөлжин метр талбайтайгаас гадна 12,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Беверли Хиллс эдлэн газартай юм. 

Уоррен Баффет 

Berkshire Hathaway компаний үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн хашир хөрөнгө оруулагч, олон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг ч ноён Баффет даруухан амьдардаг гэдгээрээ алдартай. Түүний гэр Небраска мужийн Омаха хотын захад байрладаг бөгөөд 1958 онд 31,500 доллараар худалдаж авсан байна. Баффет тэр цагаас хойш одоог хүртэл уг байшиндаа амьдарч байгаа юм.

Марк Зукерберг

Хамгийн залуу баян бизнесмэн орлогийнхоо ихэнх хувийг сургууль, эрүүл мэнд болон бусад буяны ажилд зориулдаг. 32 настай ноён Зукерберг 2011 онд Пало Алто дахь 5000 метр квадрат талбай бүхий байшингаа 7 сая доллараар худалдаж авчээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.