UBLife Logo
Newsfeed

ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?

О.Анхзаяа
О.Анхзаяа
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?

Дархлалын Олдмол Хомсдолыг үүсгэдэг ХДХВ-ын халдвар нь дэлхий дахинаа эрүүл мэнд, хөгжлийн хамгийн ноцтой сорилтуудын нэг байсаар байгаа билээ. Одоогийн байдлаар 38 сая орчим хүн тус халдвартай амьдарч байгаа гэсэн тоо байдаг.ДОХ нь вирусаар үүсгэгддэг бөгөөд тэрхүү вирусыг ХДХВ буюу Хүний Дархлал Хомсдолын Вирус гэдэг. ДОХ-ыг товч тайлбарлавал:

  • Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт,

  • Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн утгыг илэрхийлнэ,

  • Хомсдол: Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй болох буюу хүний биеийн дархлалын тогтолцоо хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.

ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ үүсдэг.ХДХВ-ын халдвар нь агаар дусал, арьс салстаар ДАМЖИХГҮЙ бөгөөд зөвхөн дараах тохиолдолд халдвар авах өндөр эрдсэлтэй.

  1. Хамгаалалтгүй бэлгийн хавьтал

  2. Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх

  3. Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр л зөвхөн дамждаг.

ХДХВ-ын халдвар нь яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварладаг. Гэсэн хэдий ч амьдралтын хэв маяг, онцлогоос шалтгаалан таван бүлэг “өндөр эрсдэлт” хэмээн нэрийддэг. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид, хүний эрхийн байгууллагууд дараах бүлгүүдийг өндөр эрсэлтэй хэмээн тодорхойлж, эрхийг нь хамгаалах болон эрүүл мэндийн үйлчлгээг ээлтэй, хүртээмжтэй болгохын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тус таван бүлэгт:

1. ЭБЭ буюу Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд

Тус нэр томъёог анагаах ухаанд хэрэглэдэг бөгөөд бэлгийн чиг баримжаа харгалзахгүйгээр “БЭЛГИЙН ЗАН ҮЙЛ”-ийг илэрхийлэхэд ашигладаг. Жишээлбэл гей, бисексуал бэлгийн чиг баримжаатай эрчүүдээс гадна геторосексуал буюу стрейт эрэгтэй хүн “ЭБЭ” нэр томъёонд харъяалагдах боломжтой. Хэвшмэл ойлголтоос эмээж өөрийн онцлог хэрэгцээг илэрхийлдэггүйгээс болж эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй байх тохиолдол бий.2. Трансжендер хүмүүс тэр дундаа трансжендер эмэгтэйчүүд

Өөрийн төрөхөд тэмдэглэгдсэн хүйсээс эсрэгээр гүн гүнзгий мэдэрдэг хүмүүс. Трансжендер хүмүүсийн онцлог хэрэгцээнд тохирсон ээлтэй, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ ховор байдаг. ХДХВ-ын халдвар зөвхөн трансжендер эмэгтэй хүмүүст хамааралтай гэдэг ч сүүлийн жилүүдэд трансжендер эрэгтэй хүмүүсийг ч мөн хамруулах хэрэгцээтэй. Учир нь трансжендер эрэгтэй хүмүүс нь гей, бисексуал байх боломжтой.* Хүйсийн баримжаа буюу "gender identity" нь бэлгийн чиг баримжаанаас салангид тусдаа ойлголт гэдгийг ойлгох хэрэгцээтэй.3. Эмэгтэй бэлгийн хөдөлмөр эрхлэгчид

Тогтмол эсвэл хааяа харилцан тохиролцож бэлгийн хавьтал эсвэл эротик үзүүлбэр үзүүлэхийн тулд мөнгө, эд зүйл авдаг хүмүүсийг бэлгийн хөдөлмөр эрхлэгчид хэмээн тодорхойлдог. Нийгмээс гутаан доромжлол, ялгавралан гадуурхалт болон хууль эрх зүйн нөхцөл байдлаас болж эрх тэгш байдал, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй байдаггүй. “Биеэ үнэлэгч” хэмээх нэр томъёог хүний эрхийн хамгаалагчид ашиглахгүй байхыг санал болгодог.4. Судсаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид

Эмнэлэгийн бус орчинд зүү тариур хэрэглэх, түүнийгээ дамжуулж хэрэглэх нь цусаар дамжан ХДХВ-ын халдвар авах өндөр эрсдэлтэй.

5. ХДХВ-ын халдвартай амьдарч буй хүмүүс

ХДХВ-ийн халдвартайг эрт мэдэх боломж бий юу?ХДХВ халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл 3 сарын хугацаа өнгөрдөг ба тус хугацаанд цусны шинжилгээ гарахгүй тул оношлох боломжгүй. Энэ үеийг “ЦОНХ ҮЕ” гэдэг. Иймд ямар нэгэн эрсдэлтэй алхам хийсэн тохиолдолд 3 сарын дараа дахин шинжилгээнд хамрагдах ёстой.ХДХВ халдвартай хүмүүсийг гаднаас нь хараад хэлэх боломжгүй байдаг. Мөн нэг чухал зүйл нь ХДХВ-ын халдвартай ч тэрийгээ мэдээгүй хүн бусдад тараах боломжтой. Иймд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага юм. ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг санал болгож байна.

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаар ямар ач холбогдолтой вэ?

  • Халдвартай хүн ХДХВ-ийн халдвартайгаа эрт мэдсэнээр эмчийн хяналтанд орж, эмчилгээнд эрт хамрагдан урт удаан хугацаанд амьдрах боломжтой юм.

  • Жирэмсэн эх ХДХВ-ийн халдвартайгаа мэдсэнээр “Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ”-нд хамрагдаж эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой.

  • ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” байх нь халдваргүй, “эерэг” байх нь ХДХВ-ын халдвартай болохыг илэрхийлнэ.

ХДХВ/ДОХ эмчлэгдэх үү?

  • Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд ихээхэн дэвшил гарч байна. Ретровирусийн эсрэг эм (РВЭЭ) байнга шинэчлэгдэн сайжирч ХДХВ-ийн халдвар нь эмчилгээтэй архаг халдварт өвчний ангилалд хамаарах болсон.

  • Эмчилгээний үр дүн нь ретровирусийн эсрэг эмэнд дасал үүсэхээс сэргийлж эмийг цаг тухайд нь таслалгүй тогтмол ууж хэвших, эрүүл амьдралын хэв маяг (Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хоололт) зэргээс хамаарна.

  • РВЭЭ-ний үндсэн зарчим нь эмчийн зааврын дагуу эмийг тууштай хэрэглэх юм.

    Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарах өдрийг тохиолдуулан Philadelphia (1993) киног монгол орчуулгатайгаар үзэх эвент зарлагдсан байгаа юм байна шүү. ЭНД дарж эвент рүү орж сонирхоорой, GOING дараарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.